Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дунгийн дүрстэй, 500 төгрөгийн дурсгалын зоос гаргажээ

Монгол банкны захилагаар Линхтенштейны зоос үйлдвэрлэлийн CIT компани уламжлалт хэлбэрээс өөр өвөрмөц загвартай 500 төгрөгийн дурсгалын зоос гаргасан байна.

Хувьслын үйл явцыг  бэлгэдсэн энэ зоосны нэг талд монгол банкны бэлгэдэл, 500 төгрөг гэсэн бичээс хэвээр байгаа бол нөгөө талд нь дунг товойлгон дүрсэлж дээд талаар нь дунгийн нэрийг  («AMMONOIDEA») хэмээж, баруун гар талд нь амьдарч байсан үеийг нь  («DEVONIAN PERIOD»), гээд доод талаар нь («EVOLUTION of Life»), («2015») гэж бичжээ.

 999-ын сорьцтой мөнгөн зоосон дээрх цэрдийн галавын үед үлэг гүрвэлтэй нэгэн үед зэрэгцээ амьдарч байсан дунг алтдан товойлгосноороо хувьслыг бэлгэдсэн гэнэ.
Дурсгалын зоосыг 999 ширхгийг үйлдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан