Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чехийн Засгийн газрын тэтгэлэг зарлав

БНЧУ-ын Засгийн газраас 2016,2017 оны хичээлийн жилд монголын оюутнуудад  тэтгэлгийн хуваарийг 3 болгохоор шийдвэрлэжээ.

Үүнээс  хоёр нь чех хэлээр сурах бакалаврын болон магистрийн сургалтын үлдсэн нэг нь англи хэлээр суралцан магистр, докторын сургалтын  хөтөлбөрт хамрах боломжтой юм байна.   

Гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс үүдэн мэргэжлийн чиглэлүүдийг гаргажээ. Тухайлбал байгалийн ухаан, геологи, гидрогеологи, эрчим хүч, экологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг гэсэн мэргэжлээр чех хэл дээр суралцах боломжтой юм байна. Мөн англи хэлээр эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, хүрээлэн буй орчин болон эрчим хүчний мэрэгэжлээр сурах боломжтой хэмээн албаныхан хэллээ. Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар сонирхож буй хүмүүс 9 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд онлайнаар http://registr.dzs.cz/registr.nsf хаягаар бүртгүүлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан