Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Моно жүжгийн олон улсын фестиваль Монголд болно

“The Parade of Winners” буюу “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын фестиваль Улаанбаатар хотод ирэх сарын 30-наас эхлэн долоон хоног зохион байгуулагдана. Фестивальд манай улсаас гадна зургаан орны төлөөлөгч оролцохоор болжээ. Уг наадамд олон улсын наадмуудаас шагнал авч байсан өндөр зэрэглэлийн жүжигчид ирж оролцохоос гадна өөрийн оронд моно жүжгийн фестиваль зохион байгуулдаг продьюсерууд ч хүрэлцэн ирэх аж.
“Ялагчийн цуваа” фестивалиар дамжуулан Монголын драмын урлаг, моно жүжгийн хөгжлийг олон улсад сурталчлах, энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдийг олон улсын тавцанд зуучлан гаргах ач холбогдолтой юм. Тиймээс Монголын жүжигчдийн дунд шалгаруулалт явуулж, фестивальд оролцуулах нь. Ингэхдээ тус шалгаруулалтад түрүүлсэн бүтээлээр фестивалийн хаалтыг хийх бөгөөд ирэх жил олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулахаар шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан