Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Дөлгөөн УДЭТ-т оржээ

УДЭТ жүжигчдийн сонгон шалгаруулалт зарлаж “Театр студи”-ийн сурагчдыг элсүүлж бүл нэмдэг. Тэгвэл өнөө жилийн сонгон шалгаруулалтаар дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй жүжигчнээр бүл нэмсэн байна. Тэдний нэг нь “Мөрөөдлийн театр”-аас урлагийн гараагаа эхэлсэн авьяаслаг жүжигчин О.Дөлгөөн юм.

Түүнээс гадна 2013 онд СУИС-ийг төгссөн Б.Хишигжаргал гэх бүсгүй болон 2011 онд СУИС төгссөн Б.Золжаргал, 2003 онд “Мюзик Халл”-ийг төгссөн Б.Эрдэнэбаяр, 2012 онд “Сити” дээд сургуулийг төгссөн Х.Өнөрбаяр, 2013 онд СУИС төгссөн Ц.Төгсбилэгт гэх жүжигчнээр бүл нэмсэн байна.
Тэд “Театр студи”-ийн жүжигчин буюу УДЭТ-ын дагалдан жүжигчнээр хоёр жилийн хугацаанд ажиллаад цаашид театрт үргэлжүүлэн ажиллах эсэх нь тодорхой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан