Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөрийн ДАШТ-нд явах бүрэлдэхүүн тодорхой болжээ

2015 оны чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ гурван төрлөөр энэ сарын 25-30-нд  Босни-Герцеговина улсын Сараево хотын “Amel Beckovic” спортын ордонд болно. Өсвөр үеийн ДАШТ-ий хувьд хөвгүүдийнх 21 дэх, охидынх нь 17 дахь удаагаа болж байна. Тус тэмцээнээс манай хөвгүүд алт нэг, мөнгө хоёр, хүрэл хоёр, охид мөнгө хоёр, хүрэл тав нийт 12 медаль хүртээд байна. Саяхан болсон залуучуудын ДАШТ-ээс манай тамирчид медальгүй хоцорсон учраас өсвөрийн бөхчүүд энэ байдлыг нөхөхөөр бэлтгэлээ базааж байгаа билээ.
Тэмцээнд 1998-1999 онд төрсөн, 16-17 насны хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охид 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жинд барилдах юм. Тэгвэл манай улсаас ДАШТ-д зодоглох тамирчдын нэрс тодорчээ. Энэ удаа тамирчдын хамт манай улсаас олон улсын шүүгч Ц.Сэрээтэр явж, тэмцээний шүүгчээр оролцохоор болсон.

Хөвгүүд
42 кг Мөнхжаргалын Батсүрэн, Ховд аймаг, өсвөрийн улсын аварга
50 кг Болдын Түмэнцогт, БТСДуС, өсвөрийн улсын аварга
58 кг Төмөр-Очирын Тулга, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ий хүрэл, хошой  алтан медальт, Азийн өсвөрийн аварга 69 кг Батсуурийн Отгонбаяр, Өвөрхангай аймаг, өсвөрийн улсын аварга
85 кг Төмөрбаатарын Мөнгөншагай, Баянгол дүүрэг, 73 дугаар сургууль, өсвөрийн УАШТ-ий алт, мөнгө, Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

Охид
40 кг Энхтөрийн Сүрэн, Ховд аймаг, өсвөрийн УАШТ-ий мөнгөн медальт
43 кг Өлзийсайханы Пүрэвсүрэн, Баянхонгор аймаг, өсвөрийн улсын гурван удаагийн аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
46 кг Нямсүрэнгийн Хулан, ”Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт
52 кг Нандинцэцэгийн Анударь, Чингэлтэй дүүрэг, өсвөрийн УАШТ-ий алт,
хүрэл, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медальт
56 кг Батчулууны Содбилэг, Булган аймаг, “Алдар” спорт хороо,
өсвөрийн УАШТ-ий алт, хүрэл медальт
60 кг Энхбатын Цолмонтуяа, Завхан аймаг, “Цагаан-Уул агуйт” клуб,
өсвөрийн УАШТ-ий алт, мөнгөн медальт
65 кг Энх-Амарын Даваанасан, Чингэлтэй дүүрэг, БТСДуС,
өсвөрийн улсын хошой аварга, Азийн өсвөрийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт
70 кг Бямбадоржийн Цэцэгбаяр, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ий хүрэл,
хошой алт, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний
мөнгө, хүрэл медальт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан