Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015 оны наймдугаар сарын 19-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Ажилчдын ахуйн байрны өргөтгөл хийх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: М-41-2015

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Ажилчдын ахуйн байрны өргөтгөл хийх ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 100000 төгрөгийг ХААН банк 5020501745 тоот дансанд тушаасан баримт авчран худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Жилд 200,0 сая төгрөгөөс доошгүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,0 сая төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил, жил тутам 200,0 сая төгрөгөөс доошгүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тусгай зөвшөөрөлтэй байх

Тендерийн хамт 4400000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй:
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Óëààíáààòàð õîò, Õан-Уул дүүрэг, 3 дугаар хороо
“Äóëààíû ãóðàâäóãààð öàõèëãààí ñòàíö” ÒªÕÊ-ийн
Захиргааны байр 2-ð äàâõàðт, Хяналтын хэлтэс
Óòàñ:  70111317, 70111304
Фàêñ: +976-11-343024  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан