Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхий дээр амьдарч байгаа вампирыг Эрдэмтэд тоолжээ


Америкийн Айдахо мужийн Их сургуулийн эрдэмтэд манай гариг дээр амьдарч байгаа хүний цус уудаг  жинхэнэ вампируудыг тоолж гаргалаа хэмээн үр дүнг нь New York Post сонинд нийтэлжээ. Эрдэмтэд вампир гэдэгтээ эрч хүч авахын тулд хүний цус уудаг хүмүүсийг оруулснаас биш кинон дээр гардаг шиг хар хувцас өмсөөд л, авсанд унтдаг, хоёр соёо нь уртаас урт ургасан хүмүүсийг хайгаагүй байна. Ингэхээр тэдний тоолсон хүмүүс нь биднээс ялгагдахгүй, ерийн л амьдралтай, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байна гэсэн үг.
Вампирын дунд  эмч, өмгөөлөгч, сүмийн лааны суурь үйлдвэрлэгч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүн байжээ.

Энэ вампирууд ийм сонин дадал зуршлынхаа тухай хэнд ч хэлдэггүй, эмч, сэтгэлзүйчид ч ханддаггүй юм байна.
Эгэл хүмүүсээс ялгарах ганц ялгаа нь тэд бусдын цус уухгүй бол маш амархан ядардаг, ийм болохоороо бага ч гэсэн “эм” олоод уучихын тулд донор хайцгаадаг гэнэ.
Судалгааны багийн удирдагч профессор Уильямс энэ талаар хэдэн жилийн турш хүний цус ууж байгаа 11 архаг донортой  ярилцаж үзсэнээ дурджээ. “Жинхэнэ вампир маш эелдэг, боловсон хүмүүс байдаг” гээд тэд эхээс төрөхөөсөө л ийм төрсөн гэж итгэдэг юм билээ гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан