Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фашистуудын 300 тонн алт ачсан галт тэргийг Польшид олсон гэнэ


Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын нууцаар тээвэрлэж явсан алт бүхий галт тэргийг Польшид хоёр хүн олсон хэмээн хэвлэлүүд шуугьж эхэллээ. Польшийн Нижнесилезск мужийн Валбжах хотын хуулийн фирмд польш, германы иргэн хоёр хүн нутгийн иргэдийн 70 жилийн өмнөөс домог мэт ярьдаг байсан алт бүхий галт тэргийг оллоо гэж хандсан байна. Хууль ёсоор энэ олдворын 10 хувийг тэдэнд өгөх баталгаа гаргавал галт тэрэг хаана байгааг зааж өгнө гэж хэлсэн гэнэ.
Валбжахын эрх баригчид “Энэ талаар юу ч амлаж болохгүй, галт тэргэнд юу байгааг хэн мэдэхгүй байгаа шүү дээ” хэмээн хаширлаж байгаа бололтой. Gazeta Wyborcza хэвлэлийн сэтгүүлчид нутгийн иргэдтэй уулзаж эрдэнэс хайгчдын талаар сураглаж сонирхсон байна. Тэд төрөл бүрийн техник ашиглан хэдэн жилийн турш галт тэргийг хайсан гэж нутгийн хүмүүс ярьжээ.

Галт тэргэнд алмаз эрдэнэ байгаагүй зөвхөн алт, вольфром байсан гэнэ. Галт тэрэг одоо 70 метрийн гүнд, эргэн тойрныг нь минижүүлсэн байгаа гэжээ.
Ямар нэгэн үнэт эрдэнэс ачсан хуягласан галт тэрэг байгаа тухай нутгийн иргэд уурхайчин байсан Тадеуш Словиковкийн ярианаас мэддэг болж домог болон тарсан юм. Тадеуш нутгийн нэг төмөр замаас салаалсан нууц хонгил Ксенж шилтгээн рүү явдаг гэж ярьжээ. Польшдоо гуравт ордог том энэ шилтгээнд Дэлхийн хоёрдугаар дайны үед фашистууд газар доогуур орох орц, хонгил барьж байсан юм байна. Түүхчид үүнийг Гитлерт зориулсан албан байр болгох байсан гэдэг.  
“Дайны төгсгөлөөр Свебодзицээс Валбжих руу нууц ачаатай галт тэрэг гарсан ч хүрэх газраа хэзээ ч очоогүй. Үүнийг олон эх сурвалж нотолдог юм. Энд төмөр замын хонгил байсан, одоо бол байхгүй” гэж Словиковский сэтгүүлчдэд ярьжээ.

0 Сэтгэгдэл
Польш баяжжээ. Одоо Монголчууд Борон Унгерний нуусан алтыг олж өрөө дарах хэрэгтэй. Лав 100 тн алт байгаа байх шүү.3,6 тэрбум доллор болно шүү дээ
Хамгийн их уншсан