Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өршөөлийн хууль гэж юу гарчихаад маргалдаад, байгаа юм бэ бүрэн эхээр нь унш


Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг нийтэлжээ.
Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэнийг  УИХ ээлжит бус чуулганаараа хэлэлцэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.
Энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавиад байгаа. Олон нийтийн зүгээс ч улс оронд их хэмжээний хохирол учруулсан авлига, албан тушаалын хэргүүдэд холбогдон ял шийтгэл авсан болоод одоо шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөхөд чиглэсэн хууль хэмээн ихээхэн шүүмжилж байгаа билээ.  Ямар хууль гарчихаад ингэж дээр доргүй шүүмжилж, хэрэлдэж маргалдаж байгаа юм бэ. Хуулийг бүрэн эхээр нь унш л даа.





0 Сэтгэгдэл
Үүнийг бичсэн хүн өөрөө хуулиа сайн уншаач.
Хамгийн их уншсан