Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэргэжлийн боксын тамирчин Г.Баяртогтох өнөөдөр халз тулалдана

Мэргэжлийн боксын тамирчин Г.Баяртогтох, Ан Жи Хён нарын халз тулаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт 16.00 цагт болно.

Монгол улсын мэргэжлийн боксын тамирчин Г.Баяртогтох нь нийт 30 тулаан хийж, 24 тоглолтод хүнд цохилтоор ялж байсан аж. Харин Солонгосын тамирчин 16 тулаанд орж, 14 удаа хүнд цохилтоор ялж байв.

Боксчин Г.Баяртогтох “Өрсөлдөгчөө сайн судалж амжаагүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байна. Шударга тоглолт үзүүлэх болно” гэв. Харин Солонгосын тамирчин Ан Жи Хён “Гуравдахь үе дээр өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авах болно гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

Мөн тэмцээний зохион байгуулагчдын зүгээс тоглолтод ялсан тамирчинд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан