Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Хөвсгөл аймагт хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорчээ
Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын ивээл дор хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 07-08-нд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод зохион байгуулагдав. Тус тэмцээнд 160 гаруй тамирчин оролцож хурд хүчээ сорьжээ.
“Алдар”спорт хорооны баг тамирчид багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарсан бол Хөвсгөлийн эмэгтэй баг тэргүүлж, эрэгтэй баг гуравдугаар байрт шалгарснаар нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна. Энэхүү тэмцээнд улс болон өөрийн рекордыг найман тамирчин эвдсэн амжилт үзүүлжээ.
Орон нутагт анх удаа болсон тус тэмцээнд Хөвсгөл нутгийн уугуул Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаа тэргүүтэй шилдэг тамирчид оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон байна. Түүгээр ч барахгүй Хөвсгөл нутгийн уугуул гавьяат тамирчин Н.Баярмаад аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлжээ.Тус аймагт сүүлийн жилүүдэд спортын олон төрөл ихээхэн хөгжиж буй бөгөөд аймагтаа насанд хүрэгчдийн хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах, хөлбөмбөгийн бүсийн, аэробикийн улсын аваргын тэмцээнийг мэргэжлийн түвшинд амжилттай зохион байгуулсан билээ.

0 Сэтгэгдэл