Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ онд Мөрөн хотод 9,8 км зам шинээр тавина


“Шинэ мөрөн” хөтөлбөрийн хүрээнд “Шинэзам-Шинэмөрөн” авто замын мастер төлөвлөгөө батлуулан жил бүр хатуу хучилттай зам, гэрэлтүүлгийн ажлыг хийж Мөрөн хотдоо үзэмж нэмж буй. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 6,5 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулсан бол энэ онд 8,3 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр 9,8 км хатуу хучилттай зам тавихаар төлөвлөн авто замын  шав тавих ёслол зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх болон гүйцэтгэгч “Хотгорзам” компанийн хамт олон оролцсон байна. Мөрөн сумын авто замын мастер төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд Мөрөн сумыг тойрсон хатуу хучилттай авто замаар битүү холбохоор төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Boloo doo saihan medee bna
Хамгийн их уншсан