"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Шигшмэл хурдан морьдын уралдаан зохион байгууллаа
Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Хөвсгөл хурд-2015” шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдаан амжилттай болж 400 гаруй уяачийн сойсон 600 орчим алтан туурайт хурдан хүлэг шандас сорьжээ.
Тус уралдаанд сумын наадамд морьдоо эхний 10-т хурдлуулсан уяачид урилгаар оролцож, хурдан хүлгүүдээ нэг дор уралдуулсан нь Хөвсгөл нутгийн хурдыг сэргээх, уяачдаа олон түмэнд таниулан урамшуулах ач холбогдолтой болжээ. Нартай хуртай энэ өдрүүдэд хурдан морьдын уралдаан элдэв будлиангүй зохион байгуулалт сайтай боллоо хэмээн уяачид ч ам сайтай байна.
“Хөвсгөл хурд-2015” наадамд улсын начин А.Батмөнх, аймгийн арслан Б.Хөхчирэнгэр, Б.Баттүвшин, Г.Ганхуяг нарын 64 бөх урилгаар оролцож, уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын начин Амарын Батмөнх түрүүлж, наадамчин олноо баясгасан байна. Ийнхүү Хоймор нутгийн отгон наадам, хурдан хүлгүүдийнхээ тоосыг хурмаст тэнгэртээ өргөж, уяачдынхаа эрдэм чадлыг үнэлж, уран мэх уралдуулан барилдаж, өргөн дэлгэр болж өнгөрчээ.

0 Сэтгэгдэл