Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутнууд эрхэлж, сурагчид гадуурхагдах нийтийн тээвэр


Хичээлийн шинэ эхэллээ. Нийслэл хот, аймаг сумын төв хөдөлгөөнпд орж амьдрал эхлэх нь. Нийслэл хотод автомашин түгжирдэг байсан бол явган хүн түгжирч эхэллээ.
Яг үүнтэй зэрэгцээд нийтийн тээврийнхэн үйлчилгээний шинэчлэл хийж смарт картаар үйлчилдэг боллоо.
Гэхдээ өнөө л хуучнаараа нийслэлийн хүн амын бараг тал хувь нь үнэгүй зорчдог тэр янзаараа байх нь.
Цэрэг, цагдаа, төрийн албан хаагчид гээд хоёр гурван тортой юм барьчихаад хүүхэд тэвэрчихээд автобусанд дээгүүр харан кондукторын толгой дээрээс нулимах нь халгүй явдаг хүмүүс зөндөө. Уг нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа мөнгө төлөхгүй журамтай юм гэсэн. За өндөр настнууд ч одоо яана гэхэв.
Эдний нэг хэсэг нь оюутнууд. Сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авчихаад, автобусанд өдөржингөө үнэгүй зорчино. Багш нарын шахааны номыг эс тооцвол сурах бичиг худалдаж авна гэж үгүй. Заавал дүрэмт хувцас авах гэхгүй юу байгаагаа өмсөнө. Хоол унданд мөнгө зараад байхгүй, аав ээжийн буянаар болоод байна. Сайндаа л утасны нэгж худалдан авахаас хэтрэхгүй. Тэгсэн атлаа нийтийн тээврээр үнэгүй зорчих давуу эрхтэй. 70 мянган төгрөгийн тэтгэлэг нь ердөө компьютер тоглоом, бар, караокед л зориулагдана.
Хол байр, сургалтын төлбөрөө эцэг эхээсэ эгаргуулдаг оюутнууд өнөөдөр хамгйин өнөдр үнэтэй гар утас, компьютер, брэндийн хувцасаар л гангарч тансаглана.
Гэтэл сургуулийн сурагчид гэж нэг гадуурхагдсан хөөрхийс байх. Тойргийн сургууль гэж нэг нэр томъёо байх ч эцэг эхчүүд хүүхдээ чанартай, гайгүй сургуульд сургахыг хүсэх нь мэдээж. Үүнээс болоод автобусаар зорчиж сургуульдаа очдог хүүхэд хэдэн мянга.
Гэтэл тэд сонгуульд саналаа өгдөггүй болохоор улстөрчид, нийслэлийн удирдлагууд гадуурхаж нийтийн тээвэрт 200 төгрөгөөр зорчуулж хэдэн кондукторт нүдийг нь бүлтэлзүүлэн загнуулна.
Зарим кондуктор бүр харааж загнаж, чихдэж байгаад буулгаад хаяна. Сургуулийн сурагчид бол оюутнуудаас ч илүү зардалтай улс. Заавал дүрэмт хувцас өмс гэж захирал, багш нарын шахаа бий. Тэр нь жилийн ая даахгүй болохоор жил бүр шинээр авна. Үнэ нь жил бүр л нэмэгдэнэ.
За тэгээд сурах бичиг заавал авах ёстой. Өмнөх жилийнхээс өөрчлөгдсөн юмгүй атлаа заавал авах ёстой. Дээр нь сургууль, ангиас нь заавал бэлтгэх зүйл гээд жагсаалт гаргаад өгчихнө, аваачихгүй байж бас л болохгүй.
Жилийн жилд л ангийн хуримтлал, анги сургууль засварын мөнгө, ангид ариун цэврийн хэрэгсэл авах мөнгө гээд авах хураах мөнгө мундахгүй.
Ийм атал тэднийг өндөр настнаас, цэрэг цагдаагаас, оюутнуудаас доогуур үзэж нийтийн тээвэрт яагаад төлбөртэй явуулдаг вэ. Ердөө л тэд сонгуульд оролцож санал өгдөггүйтэй холбоотой байх.
Оюутнуудыг бол харж үзэж байх тутам сонгуульд нэг нь ч гэсэн наашаа санал өгч магадгүй гэсэн үг л дээ. Харин сурагчид бол......
Нийтийн тээврийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан Монголын сурагчдын холбоо. "Сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг нээх ёстой. Дээрээс нь бага ангийн сурагчид улирал, сараар цэнэглэсэн картныхаа мөнгийг нэг өдөр дуусгах магадлалтай" гэсэн санал гаргаж  “Улаанбаатар смарт карт” компанид мэдэгдэл хүргүүлжээ. Гэтэл “Улаанбаатар смарт карт” компани сурагчдыг үнэгүй зорчуулах боломжгүй гэсэн хариу өгөөд байна.

0 Сэтгэгдэл
Ажлын байран дээр болон хаягаар компьютер техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. 2 жилийн эрхтэй оригнал вирусны прорамуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана. Дотоод сүлжээ тавина. Принтер таниулна:, Wifi-Switch тохируулна. Устсан файл сэргээнэ. - Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заах болон гар утас,компьютер засварын сургалт явуулна. - Бүх төрлийн програмын анхан, дунд, гүнзгий шатны видео хичээл зарна. - CD,DVD бичлэг,олшируулах /Кино, клип,дуу, тоглоом гэх мэт.../ - Бие даалт, төсөл зэргийг шивнэ. Номны эх бэлдэнэ. - Гар утасны код тайлах, програм уншуулна. - Гар утсанд бүх төрлийн тоглоом, дуу, клип,application зэргийг суулгана. Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана. Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчилэхээс гадна Компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино. Холбоо барих утас:91664053 "Enter" компьютер сервис
Хамгийн их уншсан