Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лалын улсын дайчид Палмир хотын эртний сүмийг дэлбэлсэн байна


Сирийн газар нутагт Лалын улс бүлэглэл хүчтэй тэмцэл өрнүүлж, тус улсын Засгийн газартай дайтсаар байгаа. Тэгвэл Сирийн Палмир хотын эртний сүмийг дэлбэлж байгаа дүрс бичлэгийг Лалын улс бүлэглэл цахим хуудсандаа байршуулсан байна. Хүн төрөлхтний түүхэнд чухал сүм хийдэд ордог Палмир хотын хийд нь хамгийн сүүлд 1960 онд засвар хийгдэж байсан бөгөөд 2000 жилийн өмнө баригдсан гэж түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Харамсалтай нь ийнхүү Лалын улс бүлэглэлийн дайчид их хэмжээний тэсрэх бөмбөгөөр сүм хийдийг газартай нь тэгшиллээ. НҮБ-ын түүхэн ховор олдвор судлалын төвөөс маш их харамсаж байгаагаа илэрхийлж мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Сирийн иргэний дайн бүс нутгийн хувьд улам хүндэрсээр байгааг хэвлэлүүд онцолж, Лалын улс бүлэглэлийг санхүүжүүлж байгаа байгууллагыг олж илрүүлэх, таслан зогсоохгүй бол түүхэн ховор олдворууд устаж үгүй болох шинжтэй байгааг анхааруулжээ. “САНА” агентлагийн мэдээлж байгаагаар “Сирийн арми ялагдал хүлээх юм бол дэлхийн нэг хэсэг үгүй болох болно” гэсэн.  Ямартай ч Лалын улс бүлэглэлийн дайчид Палмир хотын эртний сүмийг дэлбэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан