Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүдээ анивчдаггүй хятад цэрэг дэлхийн дээд амжилт тогтоожээ

Японы түрэмгийлэгчдийг ялсны 70 жилийн ой тохиолдуулан Бээжинзд болох цэргийн парадын бэлтгэлийн үеэр хятадын тэнгисинй цэргийн нэгэн дайчин ер бусын дээд амжилт тогтоосон байна. Тэрээр бүтэн цагийн туршид нүдээ нэг ч анивчихгүй зогсч чаджээ. Тэр цэрэг 57 минут 24 секундын хугацаанд нүдээ нэг ч удаа цавчихгүй байснаараа өмнөх дээд амжилтаас даруй 20 минут давж чадсан байна. Австралийн Фергел Флеминг гэгч үүний өмнө 40 минут 59 секунд нүдээ анивчихгүй байж чадсан юм.
Есдүгээр сарын 3-нд Бээжинд болох цэргийн парадад 12 мянган цэрэг жагсах бол энд гадаадаын 11 орны 1000 орчим цэрэг оролцож парадаар алхана. Ялалтын баярын парадыг 49 орны төлөөлөгч ирж үзэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан