Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ялалтын 70 жилийн ойг энэ сарын 28-нд Улаанбаатар хотод тэмдэглэнэ

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдаар ахлан байгуулсан. Ажлын хэсгээс түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл зүрхийг хойч үедээ өвлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм. Мөн улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ялалтын баярыг Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлсэн бол Улаанбаатар хотод энэ сарын 28-нд ойн баярын арга хэмжээ үргэлжилнэ. Эрхэм хүндэт иргэд Та бүхнийг чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан