Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европт хууль бус ажилчдыг зургаан сараар баривчилж эхэллээ

Европын холбооны удирдлага нэгэн шийдвэрийг гаргалаа. Гэхдээ Европын холбооны цагаачлалын алба гаргасан байна. Хэрэв цагаач иргэн хууль бусаар ажил эрхэлж байх юм бол зургаан сараар шоронд хорих ял оноох шинэ шийдвэрийг гаргасан байна. Энэ нь өдрөөс өдөрт Европ тивийг зорьж байгаа цагаачдын тоог буруулах нэг арга зам гэдгийг тайлбарлав. Нөгөө талаар Европын орнуудад нэгдсэн хууль дүрэм байдаг гэдгийг харуулж байгаа илрэл гэжээ. Хууль бус ажил олгож байгаа албан байгууллага, хувь хүнд ч гэсэн мөнгөн торгуулийн арга хэмжээг авах болсон.
Ажиглагчид энэхүү шийдвэр нь улс орнууд дотоод ажиллах хүчээрээ цагаачдын асуудлаа ажлын байрны асуудалтай нэгэн зэрэг шийдвэрлэж байгаа арга хэмээн үзсэн байна. Хоёр туулайг нэг сумаар гэсэн нэртэй хууль гэж зарим сайт, мэдээллийн хэрэгслүүд онцолсоор байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан