Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай буяны үйлсэд хамтаръя

Эмзэг бүлгийн хүүхдүүдийн өдөр өнжүүлэх болон тэдэнд халуун хоолоор үйлчилж, хичээлд хамруулах “Цэцэрлэг” төсөл хэрэгжих гэж байна. Уг төслийн санхүүжилтэд нэмэр болохоор “Асрал энэрэлийг түгээцгээе” соёл урлагийн арга хэмжээ ирэх сарын 4-нд Монголын хүүхдийн ордонд болох юм. Тус арга хэмжээг “Хурд” хамтлагийн гитарчин, дуучин Д.Отгонбаяр ахлан ажиллаж байгаа бөгөөд Дээрхийн гэгээн Далай ламын дэмжлэгээр Монголд хүмүүнлэгийн ажил эрхлэн явуулдаг БАНЧИН ОЙБҮРҮЛ РИНБҮЧИ хамтран ажиллахаар болжээ. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө 30 мянган төгрөгийн тасалбар худалдан авч нэгэн оройг дуу хууртай, буян ном хурааж өнгөрүүлэхийг уран бүтээлчид уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан