Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүмүүжигчид бичиг сурах нь

ШШГЕГ-ын Нийгэм, сэтгэл зүйн тасаг хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлынхаа хүрээнд хорих ял эдэлж буй 255 хүмүүжигчийг бичиг үсгийн боловсрол олгох сургалтад хамруулж байна.

Хүмүүжигчид тус сургалтад хамарснаар ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ ном, сониноос уншиж чаддаг болохоос гадна цаашид сурч боловсрох боломжийг нь нэмэгдүүлж байгаа юм.

Нийт 400 хүмүүжигч бичиг үсэг огт мэддэггүй аж. Цаашид ШШГЕГ-ын Нийгэм, сэтгэл зүйн тасаг бүх хүмүүжигчдийг бичиг үсгийн болосвролтой болгоход анхааран ажиллах аж. Тус тасаг хүмүүжигчид суллагдан, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход нь энэхүү сургалт түлхэц болох чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан