Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүтэйгээ уулзах сайхан байна шүү

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн дэлхийн аваргын татамид ОУХМ Г.Отгонцэцэг маань Казахстан улсын нэрийн өмнөөс эхний өдөр зодоглосон. Гэвч тэрээр хоёрдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын жүдоч Жон Бок Кёнтой таарч, ялагдсанаар өнөө жилийн дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Хэдийгээр энэ удаагийн тэмцээнээс медаль авах зорилго өмнөө тавьсан нь бүтэлгүйтсэн ч түүний хувьд Монгол Улсынхаа шигшээ багийн тамирчидтай уулзаж, дэлхийн аваргын тэмцээн болох хугацаанд хамт байгаа нь сэтгэлийг нь сэргээж байгаа бололтой. Учир нь, түүний хувьд иргэншлийн асуудлаас болоод сүүлийн 10 гаруй сар олон улсын тэмцээнд зодоглоогүй мөн  сүүлийн гурван сар Казахстан улсад багштайгаа хамт бэлтгэл хийсэн юм.

Өчигдөр фэйсбүүк хуудаснаа 66 кг-ын тамирчин, ОУХМ Б.Батгэрэл болон 60 кг-ын жингийн тамирчин, ОУХМ Г.Хэрлэн нар “Дүүтэйгээ уулзах сайхан байна шүү” хэмээн Г.Отгонцэцэгтэй хамт байгаа зургаа оруулсан байна билээ. Харин үүнийг үзсэн дэмжигчид нь Г.Отгонцэцэгт амжилт ерөөсөн сэтгэгдэл олныг үлдээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан