Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд джаз урсгал албан ёсоор хөгжих нь

Б.ЦЭДЭВ

Хоёр жилийн өмнө Германы “Гёте” студийн дарга джаз сонирхогч Себастиан Войч манай улсад хүрэлцэн ирж байсан. Тэрээр “Их талын джаз” ТББ-тай хамтран Монгол Улсад джаз урсгалыг хөгжүүлэхийн тулд мэргэжилтэн бэлтгэх төсөл хэрэгжүүлсэн. Тухайн үед Хөгжим бүжгийн коллейж дээр 60 сая гаруй төгрөгийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлж 30 залууг джаз урсгалаар нэг жилийн хугацаатай бэлтгэсэн юм.
Харин тэрээр уг төслөө өнөө жил ч мөн үргэлжлүүлэх санал тавьсан байна. Энэ талаар Хөгжим бүжгийн коллейжийн захирал, гавьяат Г.Эрдэнэбат “Джаз төслийн хоёр дахь элсэлтээр 50 гаруй хүнээс 12 хүнийг шалгаруулж авсан. Мөн 20 гаруй сая төгрөгийн контор басс, дээд зэрэглэлийн сагсафон дөрвөн ширхэг болон бусад хөгжмийн зэмсгээ хүлээн аваад ирэх сараас хоёр дахь элсэлтийнхээ сургалтыг эхлэх гэж байна. Эдгээр сурагчид маань маш чанартай боловсролыг чадварлаг багш нараас авч байгаа учраас ирээдүйн джаз хөгжмийн чиглэлийн мундаг багш нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан