Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын өнөөдөр ба маргааш

Т.ЦЭЛМЭГ

УИХ-ын 2012 оны сон­гуульд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөртэй оролц­сон АН-ынхан Хэнтий аймагт ажил­лаж, мөрийн  хө­төл­бөрийн “өнөө, маргаа­шийг” дүгнэн хэлэлцэв. Тус намын­хан монгол хүн эрх чөлөөтэй болж, аюулгүй орчинд ажил орлоготой, эрүүл саруул, ирээ­дүй хойч нь эрдэм боловс­ролтой байх алсын харааг зорилгоо болгон “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн билээ.

Тиймээс өнгөрсөн гурван жи­лийн хугацаанд энэхүү мө­­рийн хөтөлбөрийнхөө хү­рээнд хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуу­дал, цаашид анхаарах шаард­лагатай асуудлаа хэлэлцэхээр “Монгол хүн 2020-Өнөөдөр, маргааш...” сэдэвт чуулганыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд АН-ынхан  энэ сарын 16-наас эхлэн баруун бүсийн таван аймгийн гишүүд төлөөлөгчдөө хамруулан Увс аймагт чуулсан юм. Харин бүсийн чуулган үргэлжилж өчигдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Аварга тосон рашаан сувиллын газарт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгуудийн 500 гаруй гишүүд төлөөлөгчид цугласан “Монгол хүн 2020- Өнөөдөр, Маргааш...” Зүүн бүсийн чуулга уулзалтаа хийлээ.

“Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цааш­дын зорилтууд, Үндэс­ний хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд хийгдсэн Шинэчлэл, Шийдлийн бүтээн байгуулалтын ажлыг дүгнэх, хэлэлцэх зорилготой энэхүү чуулга уулзалтад Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, АН-ын Нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын сайд, дэд сайд нарын төлөөлөл, ҮЗХ-ны гишүүд, Аймгийн удирдлагууд, анхан шатны намын дарга нар, гишүүд төлөөлөгчид оролцлоо.

Зүүн бүсийн чуулганыг нээж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр үг хэлсэн юм. Тэрээр “Ардчилсан нам 2012 онд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр дэвшүүлж, олуулаа болсон. Бид энэхүү чуулганаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд ямар үр дүнд хүрснээ дүгнэж, цаашид юу хийж, ямар асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэдгээ хэлэлцэх ач холбогдолтой юм” гэлээ. Чуулганд оролцогчдод хандан өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ үнэлж дүгнэн, учир дутагдалтай асуудлаа шүүмжилж, амжилттай хэрэгжүүлсэн ажлаа сайшааж, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг уриаллаа.

Уг чуулганаар Ардчилсан намынхан зөвхөн дотоод асуудлаа хэлэлцэх бус, улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хэрхэн хангах асуудлыг чухалчлан тэдэнтэй хамгийн ойр ажилладаг орон нутгийн төлөөллийн санал бодлыг сонсч, ирэх сонгуулиар мөрийн хөтөлбөртөө тусгах онцлогтой юм. Зүүн бүсийн энэхүү чуулганд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Хэнтий аймгийн АН-ын дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Намын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, АН-ын ХМОНХ асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн М.Зоригт болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцож байгаа юм. Чуулган салбар зөвлөлийн хуралдаанаар үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан