БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
АНУ-д хоёр сэтгүүлчийг шууд эфирт буудан хөнөөлөө
АНУ-ын Виржини мужийн Бедфорд тойрогт WDBJ7 телевизийн групп хүнээс ярилцлага авч байх үед нь оператор залуу, сурвалжлагч бүсгүй хоёрыг буудан хөнөөсөн нь эфирээр шууд гарсан байна. 24 настай сурвалжлагч бүсгүй Элисон Паркер, оператор 27 настай Адам Уордп хорё гэмт этгээдийн золиос болжээ. Хэргийн газарт ирсэн цагдаагийнхан гэмт хэрэгтнийг саатулж амжаагүй байна. Юутай ч гэмт хэрэгтэн эрэгтэй хүн байсан гэснээс өөр мэдээлэлгүй тэд чухам юунаас болж ийм хэрэг гарсныг тогтоож чадаагүй гэнэ.
Телевизийн ерөнхий захирлын үгээр бол шууд сурвалжилга явж байх үеэр гэнэт хашгирах чимээ гараад камер нь газар унажээ. Телевиз үзэгчид ч “Ээ бурхан минь” гэсэн дуу сонссон байна. Сурвалжлагч бүсгүй зугтахыг оролдож байгаа нь харагдаад нэвтрүүлэг тасарчээ.
Сэтгүүлч хар арьстан залууг сармагчин гэж доромжилоод хүүр болсон юмшиг байнлээ
АНУ-ын Виржини мужийн Бедфорд тойрогт WDBJ7 телевизийн групп хүнээс ярилцлага авч байх үед нь оператор залуу, сурвалжлагч бүсгүй хоёрыг буудан хөнөөсөн нь эфирээр шууд гарсан байна. 24 настай сурвалжлагч бүсгүй Элисон Паркер, оператор 27 настай Адам Уордп хорё гэмт этгээдийн золиос болжээ. Хэргийн газарт ирсэн цагдаагийнхан гэмт хэрэгтнийг саатулж амжаагүй байна. Юутай ч гэмт хэрэгтэн эрэгтэй хүн байсан гэснээс өөр мэдээлэлгүй тэд чухам юунаас болж ийм хэрэг гарсныг тогтоож чадаагүй гэнэ.
Телевизийн ерөнхий захирлын үгээр бол шууд сурвалжилга явж байх үеэр гэнэт хашгирах чимээ гараад камер нь газар унажээ. Телевиз үзэгчид ч “Ээ бурхан минь” гэсэн дуу сонссон байна. Сурвалжлагч бүсгүй зугтахыг оролдож байгаа нь харагдаад нэвтрүүлэг тасарчээ.
0 Сэтгэгдэл
2015.08.28