Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ Европ руу байлдааны Ф-22 онгоц илгээж байна

Европын зөвлөл, АНУ-ын Батлан хамгаалах яам, НАТО-гийн шийдвэрээр байлдааны Ф-22 загварын хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг АНУ Европ руу илгээж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Энэхүү “Ф-22 Рэптор” онгоц нь бүрэн тоноглогдсон, нис­гэгчгүй явах хүчин чадал­­тай, бүхий л төрлийн байл­­дааны ажиллагаанд ашиг­лаг­даж болох стратегийн нэг хэсэг.

Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ийнхүү АНУ Европ руу онгоцнуудаа илгээж байгаа гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд энэ шийдвэр даваа гарагт баталгаажсан байна. АНУ-ын агаарын нисэх хүчний нарийн бичгийн дарга Дебора “АНУ-ын холбоотон орнууд, Европын холбооны нэг хэсэг рүү ОХУ түрэмгийлэл явуулж, цэргийн ажиллагаа идэвхжиж байгаа учраас ийнхүү байл­дааны онгоцнуудаа илгээхээр боллоо. Холбоотон орнуудаа хам­гаа­лах зорилготой” гэж мэдэгдсэн.

Украины иргэд, Европын зөвлөлд ОХУ дайсагнал дагуулж, холбоотон орны газар нутаг руу цэрэг, дайны үйл ажиллагаа явуулсантай шууд холбоотой энэ үйл явдал холбоотон орнуудын харилцааг сэргээж эхэлж байгааг харууллаа хэмээсэн. ОХУ ч гэсэн өөрсдийн холбоотон ор­­нуудтай харил­цаа холбоогоо идэвхжүүлж байгаа талаар “Риа Новости” агентлаг уламжилсан.
АНУ-ын Цагаан ордноос НАТО-гийн гишүүн орнуудтай хийх цэргийн сургуулил­танд ашиглах зорилго бас байгааг өгүүлж, удахгүй Европын холбооны гишүүн орнуудын томоохон цэргийн хамтын ажиллагаа, сургуулилт болох гэж байгааг дуулгасан.

Энэхүү байлдааны онгоцыг хамгийн сүүлд 2005 онд үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн жилд анх удаагаа ашиглажээ. ИСИС-ийн армийн эсрэг Сирийн газар нутагт анх удаагаа ашиглаж, агаараас цохилт өгч туршиж үзсэн байна. Нэг тус бүр нь 142 сая ам.долларын үнэтэй бөгөөд ОХУ-д одоогоор хүчин чадлын хувьд гүйцэх агаарын байлдааны онгоц байхгүй. Онгоцнуудыг Европ руу илгээх шийдвэр нь Пентагоны холбоотон орнуудтай гаргасан шийдвэрийн нэг хэсэг байсан талаар зарим хүн тайлбарласан юм. Гэвч ОХУ-ын зүгээс энэ үйл явдалд хариу өгөөгүй хэвээр байгаа юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан