Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гантөмөр: Төрөөс сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжинэ. Хөтөлбөрийн үр дүнд хүүхэд бүр сонирхсон үйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж байгаа зүйлдээ бүтээлчээр ханддаг зэрэг чадварт суралцан, хөгжих боломжтой болно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын  1 225 цэцэрлэгт 218 100 хүүхэд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хүүхдийн тоо 11 400-аар нэмэгдэж байна.

Ерөнхий боловсролын 799 сургуульд 539 818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64 364 хүүхэд элсэн суралцана.  Улсын хэмжээнд цэцэрлэгт 6 900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28 800 багш ажиллана. Бага ангийн хүүхдүүд сурах бичгээр үнэ төлбөргүй хангагдах бол  ахлах,  дунд ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах дундаж үнэ 2600 төгрөг байна. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуудах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа гэж сайд хэллээ.

Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт элсэж 2 болон 3 дугаар курсээс мэргэжлээ сонгон суралцдаг тогтолцоонд бүрэн шилжинэ. Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжсэнээр оюутнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болох боломж бүрдэх юм.

Энэ хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил хийгдэж байгаа бол концессийн гэрээгээр 40 40 цэцэрлэг, сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг, 21 сургууль, Япон улсын тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана.  2015 онд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 25 сургууль ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 12 338 хүүхдийн суудлаар, 47 цэцэрлэг ашиглалтад орж хүчин чадал 7 200 ороор нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын тасвийн хөрөнгөөр 4448 хүүхдийн суудалтай 8 сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод байна. 9 дүгээр сардаа багтааж сургууль цэцэрлэгийн 15 барилга ашиглалтад хүлээн авна гэж  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр  сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

0 Сэтгэгдэл
Helsen yarsan bitgii hel tushaaliig toodgui him saidtai mgl yaj hogjih v dee ee chaavaas gej
bugdiig ulsiin xorongoor xiixgeed baidag ene cetgelgeegee orximoor bna, tegj asuudliig sniidsen uls oron gej alga,ulsiin xorongo xediicninee ix zartsuulna, darga nariin xubidaa mongo bosgox sonirxol arilaxgui, xed xeden arga zam bna gej bodoj bna. 1. Hubiin surguuliudaa demjix xeregtei 2. Ulsiin surguuliud dotor baigaa gunzgiiruulsen nertei bux surgaltiig zogsooh um bol neleed olon angi sularna, 3 eeljiin asuudlaa ingeed l sniidcnij bolno.ulsiin surguuli zobxon niitiin bolobsroloo l une tolborgui olgox uurgee guitsetgex xeregtei, ingebel masn olon ajlin bair garna, surgaltiin tob, xubiin surguuliudaar ter gunzgiiruulex surgaltaa uabuulj bolno,ajlin bair ix garna. 3. sul suudal baigaa xubiin surguuliudad 3 eeljiin xuuxduudiig xubaarilj xubisax zardliig ni ogood surgax arga xemjeeg abax xeregtei gex met sanaliig sudalgaa xiigeed xeregjuul bolmoor bna, setgelgeegee oorcnil doo
hiigeed bgaa ym chini ard tumend hurteelgui l bna daa
Хамгийн их уншсан