Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлгийн цөөнхийг хамгаалдаг “ЛГТБТөв” ТББ-аас нийгэмд зөв ойлголт өгнө

Бэлгийн цөөнхийг хамгаалдаг “ЛГТБТөв” ТББ-аас “Тэгш эрх, бахархлын өдрүүд-2015” арга хэмжээг наймдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулах гэж буй талаараа мэдээллээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендер хүмүүсийн талаар нийгэмд зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой гэдгийг тодотгосон.

Ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний нээлт маргааш Чингисийн талбайд  болох юм байна.Энэ үеэр урлаг попынхон оролцож, бэлгийн чиг баримжаа, хүн бүрийн эрх тэгш байдлын төлөө дуу хоолойгоо хүргэх аж.  Арга хэмжээнд Ази Номхон Далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдууд, Гадаадын болон Монголын парламентын төлөөлөгчид оролцох юм байна.

 “ЛГБТ” ТББ”-ын гүйцэтгэх захирал Н. Анараа ярихдаа, “Наймдугаар сарын29-нд “Кино” кафед “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТ баримтат киног гаргаж эхэлнэ. “Тэгш эрх, бахархлын өдрүүд-2015” арга хэмжээний гол зорилго нь “ЛГБТ” хүмүүсийн “хүний эрх” зөрчигдсөөр байгааг зогсооход бодлого боловсруулагчдын  анхаарлыг хандуулахад чиглэнэ. Анх  би 19 настайдаа бэлгийн өөр чиг хандлагатай гэдгээ мэдсэн.  Олон “ЛГБТ” өсвөр насныхан мэдлэг, мэдээлэлгүйгээс болж амиа хорлосон гашуун түүх бий. Тиймээс та нар ганцаараа бус, бидний нэг. Тиймээс эрхийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд энэ ажлыг кзохион байгуулж байна. Трансжендэр хандлагатай хүн эмнэлэгт хандахад дор хаяж 3-6 сар сэтгэл зүйн зөвлөгөө авах ёстой. Бас дааврын болон хүйсийн шилжилтийг хийх эрх зүйн орчин, жишиг стандарт дутмаг гээд бэлгийн цөөнх хүн амын талаарх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг амьдралд хэрэгжүүлэх санаачлага думагаа байгаа” гэв.

Дашрамд дурдахад “ЛГТБТөв” ТББ нь 2011 онд Олон Улсын Гей, Лесбиян хүний эрхийн хорооноос Фелипа дэ Сузагийн нэрэмжит шагнал хүртжээ.
http://montsame.mn/index.php?option=com_k2&view=item&id=67256:2015-08-27-08-51-28&Itemid=649

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан