БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Жүдо-гийн гурав дахь хүрэл медалийг Ц.Мөнхзаяа авчирлаа
Казахстаны Астана хотноо болж байгаа Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан манай тамирчин Ц.Мөнхзаяа энэ татамигаас мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг ялаад шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Словенийн Тина Трстенякд ялагдсан ч торгуулийн барилдаанд Хорватын жүдоч Марияна Мисковичийг давсан юм. Улмаар манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Израилийн жүдоч Ярден Гербиг базари үнэлгээр яллаа.
Ийнхүү "Лондон-2012" олимпийн их наадамд шагналт V байрт орж байсан Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа дэлхийн аваргын тэмцээнээс анхны медалиа авлаа. Мөн тэрээр энэхүү дэлхийн аваргын тэмцээнээс Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.

0 Сэтгэгдэл