Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөлөх дайнд монголчуудын оруулсан хувь нэмэр

Дэлхийн хоёрдугаар дайн зөвхөн Европт болсонгүй. Япон улс Зүүн өмнөд Азийн улс орнууд, хятадын зүүн хойд хэсгийг эзлэн газар нутгаа тэлэх бодлого баримтлан ЗХУ, Монголын хил дээр үлэмж цэргээ барьж байлаа. Япон улс Манжуур дахь Квантуны армиа бэхжүүлэн, бие бүрэлдэхүүнийг нь 1942 он гэхэд  1-2 сая болгосон нь Японы бүх цэргийн 35 орчим хувь болжээ, Квантуны армийн бүрэлдэхүүнд тусгай армийн отряд буй болгож бактериологийн дайнд ч бэлтгэж байлаа.
Ийм ч учраас ЗХУ Ялтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж европт Германы фашист цэргийг бут цохисныхоо дараа 1945 оны наймдугаар сарын 9-нд Японд дайн зарласан юм. Зүүн хойд хятадыг чөлөөлөх дайнд Монгол Улс оролцох нь Японы милитаризмыг бут цохиж, дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахын төлөө явуулсан шударга хун төрөлхтний нийтийн ариун үйлсэд хувь нэмэр оруулах, еөрийн орны аюулгүй байдлыг хангах, Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь өөрийн үүрэг гэж үзэн  БНМАУ-ын Засгийн газар 1945 оны VIII сарын 10-нд Японд мөн дайн зарласан юм.

Монгол ардын хувьсгалт цэрэг нь Зөвлөлтийн армийн Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүнд дэслэгч генерал И.А.Плиевийн удирдлагад багтаж, зөвлөлтийн нэгтгэл ангиудын хамт «өмнөд бүлэг» гэгч морьт механикжуулсан групп бүрэлдүулсэн билээ.
Тус группт  Монголын талаас Ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар Морьт дивиз, морьт тусгай хороод, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, химийн инженерийн тусгай салбар зэрэг гол анги нэгтгэл, хилийн цэргийн отряд, застав, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын ангиуд оролцжээ. Тус группэд бүгд 42 мянган цэрэг, офицер, 28 мянган морь, 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт, пуужинт их буу багтаж байв. Манай зэвсэгт хүчнийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар командалжээ.
1945 оны долоо, наймдугаар нисэх дивиз, хуягт бригад, их буу, холбооны хороодын  хүн хүч, зэвсэг техникийг өргөтгөн шинэчилж 35 хүртэлх насны идэрчүүдийг цэргийн албанд дайчилж морьт дивиз, хороодын сэлэмт суман бүрийн галын хүчийг зузаатгажээ. Дайчдыг  түшиц газар саадгүй хүргэх зорилгоор 22 400 гаруй морь бүхий 102 өртөө байгуулж, армийн агтны тусгай дивизион, рот-отрядууд байгуулсан байна.  
Морьт механикжуулсан группийн бүрэлдэхүүнд орсон Монгол-Зөвлөлтийн цэргийн гол анги нэгтгэл 1945 оны долдугаар сарын сүүлчээр Сайншанд, Байшинтын районд БНМАУ-ын өмнөд хилээс 90-100 км-ийн зайд жигдэрч, байлдааны бэлтгэлээ хангасан байна. Манай  зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд нь багтаж байсан Өвөр Байгалийн фронтын өмнөд бүлэг БНМАУ-ын Тамсагбулагийн районоос Их Хянганы нурууг давж Чанчунь, Мүгдэнгийн чиглэлээр давшиж, фронтын бусад хүчтэй хамтран Квантуны армийг Манжуурын төв хэсэгт бүслэн бут цохих үүрэгтэй байлаа. Долнуур-Жэхэгийн чиглэлийн бүрэлдэхүүнд Монголын талаас 5-р морьт дивиз, танкийн 3-р хороо, холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, мен 11, 12-р тусгай морьт хороо зэрэг анги нэгтгэл багтаж байв. Чуулалт хаалга буюу Жанчхүүгийн чиглэл дэх Монгол-Зөвлөлтийн мотомеханикжуулсан анги нэптэлээс бүрдсэн хоёрдахь группт МАХЦ-ийн мотомеханикжуулсан 7-р хуягт бригад, их бууны 3-р хороо багтаж байжээ.
1945 оны VIII сарын 9-нд БНМАУ-ын хилийг давсан  группийн гол хүч Долоннуур-Жэхэгийн чиглэлд давшиж 10-13-ны өдрүүдэд МАХЦ-ийн 5, 6, 7, 8 дугаар дивиз Зөвлөлтийн армийн механикжуулсан группийн хамт дайсны эсэргүүцлийг няцааж, Шеншингийн овоо, Тайпуу усны худгаас зүүн тийших газрыг эзлэн Шанага, Арцагаан нуур, Яндуусүм, Тасын овоо зэргийг чөлөөлж, YIII сарын 13-нд Далай нуурын заагт хүрсэн байна.
 Монгол-Зөвлөлтийн цэрэг тэндээс 150 гаруй км үргэлжилсэн Цахарын их элсэн манхны усгүй, бартаат замыг туулж, БНМАУ-ын хилээс 450 км-т орших Долоннуур хотод тулж Япон-Манжго-гийн хамгаалалтын том хүчний шургуу эсэргүүцлийг дарж, наймдугаар сарын 16-нд Долоннуур хотыг чөлөөлжээ. Ингэснээр Монгол-Зөвлөлтийн цэрэг Их Хянганы нурууны хормойд хүрчээ.

МАХЦ-ийн 5,7-р дивиз, Зөвлөлтийн цэрэгтэй хамт наймдугаар  сарын 17-нд Фынин хот, 20-нд Саньчакоугийн район, 21-нд Луньхуа хотыг чөлөөлжээ. Наймдугаар сарын 19-нд МАХЦ-ийн 7, 8-р дивиз Зөвлөлтийн армийн ангиудын хамт Жэхэ хотод оров. Наймдугаар сарын 20-нд Жэхэд байсан Японы цэргийн гарнизон Монгол-Зөвлөлтийн группийн командлалд зэвсгээ хураалган бууж өгчээ. Энд Япон-Манжго-гийн 8000 гаруй цэрэг офицер, 9126 винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 хөнгөн танк, 300 авто машин, зэвсэг хэрэгслийн 42 агуулахыг олзолжээ.
Монгол-Зөвлөлтийн цэрэг Жэхэ хотыг чөлөөлж, түүний орчинд хяналт тогтоосноор Манжуур дахь Квантуны арми хойд Хятад дахь бэлтгэл хүчнээсээ таслагдаж, Өвер Байгалын фронтын гол хүч баруун жигүүрээсээ аюулгүй болжээ. Монгол-Зөвлөлтийн хамтарсан группийн командлалын тушаалаар МАХЦ-ийн 6-р дивиз наймдугаар сарын 21-ний өглөө Аньзятунь хотыг дайран авчээ. Тулалдаанаар Японы 8-р явган бригадын 150 гаруй цэрэг, офицерыг буулган авч, үлэмжхэн зэвсэг хэрэгсэл, хэд хэдэн агуулахыг олзолсон байна.
6 дугаар дивиз давшилтаа үргэлжлүүлсээр БНМАУ-ын хилээс 1010 км алсалсан Губэйкоу хотын районд хүрч МАХЦ-ийн 5 дугаар морьт дивизтэй нийлэв. Хоёр дивиз VIII сарын 21-ний үдээс хойш тэрхүү хотыг чөлөөлжээ. Японы эзэн хааны 8 дугаар корпусын 31,35 дугаар тусгай отряд, их буу, танк эсэргүүцэх их буу, минометын батарейн 1300 цэрэг офицер буун өгч, үлэмж хэмжээний зэвсэг, эд хогшил, галт хэрэгслийн агуулахыг олзолжээ.
5,6 дугаар морьт дивиз бусад ангийн хамтаар дайсны үлэмжхэн хүч бөөгнөрсөн Миюнь хотын зүг давшилтаа үргэлжлүүлэн VIII сарын 22-нд уг тод тулж очсон юм. Чуулалт хаалганы чиглэлд давшсан Монгол-Зөвлөлтийн цэргийн Мото механикжуулсан анги нэгтгэл, VIII сарын 9-ний үдэш Замын-Үүдээс хөдөлж, Япон-Өвөр Монголын цэргийн анги салбарыг устгаж, мөн шөнө Цагаан овоо суманд хүрчээ. Цааш давших замдаа Нянзан хотыг эзлээд улмаар VIII сарын 11-нд Монголын хилээс 200 гаруй км-ийн зайд орших Баруун Сөнөд, Вангийн хүрээг чөлөөлөв.
Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүч цааш давшиж, тус улсын хилээс 300 шахам км алсад орших Завсар (Чансыр) хотыг VIII сарын 13-нд эзлэн авч улмаар тус хотоос 113 км-т орших 95 мянган хүнтэй Жанбэй хотыг VIII сарын 18-нд дайран эзэлжээ. Дүүрэгтээ цэргийн хэд хэдэн хотхон, нисэх онгоцны буудалтай, цэргийн хуаран, аж үйлдвэрийн газар, цахилгаан станц, радио станц, авто машины засварын газар бүхий олон замын уулзвар зангилаа Жанбэй хотыг авснаар Монгол-Зөвлөлтийн цэрэг Жанчхүүгийн давааны бэхэлсэн районд тулж очив. БНМАУ-ын хилээс 560 км хол оршдог Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох гол замыг халхалсан Японы цэргийн чухал түшиц газар, байлдааны бат бэх бэхлэлт бүхий район байв. Энд Японы империалистууд 1935-1940 онд 40 000 хятад иргэнийг дайчлан ажиллуулж 35 км урт, 10 км өргөн бэхлэлт байгуулж, түүндээ олон тооны тулгуурт байр, их буу, пулеметын галын цэг байрлуулснаа “давагдашгүй цайз” гэж үзэж байлаа.
Жанчхүүгийн давааны төлөө байлдаанд МАХЦ-ийн хурандаа Нянтайсүрэнгийн командалсан 7 дугаар хуягт бригадын дайчид гарамгай тулалджээ. Дэслэгч Санжаагийн командалсан миномет салааны дайчдын мэргэн галын цохилт нь анги салбарын давшилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ  салааны наводчик Д.Данзанваанчиг, туслах наводчик Д.Цэрэндорж нар дайсны хүнд пулемет 2, хөнгөн пулемет 3-ыг сөнөөж Японы 20 гаруй цэрэг, офицерыг устгажээ. Буудлагын нэгдүгээр ахлагч Дүүдэйн салаанд хүч нэмэгдүүлж өгсөн дэслэгч Г.Дашдондогийн хамт салаагаа хошуучлан давшиж дайсны хориглолтыг эн түрүүнд сэтэлж Японы хүнд, хөнгөн пулемётын галын цэг 10 гаруйг 30 гаруй цэрэг офицерын хамт устгажээ.

     Чөлөөлөх дайнаас төрсөн баатруудад зориулсан хөшөө. Сайншанд хот

Тулалдааны үед Л.Аюуш 11 гаруй удаа шархадсан  боловч алхам ч ухралгүй урагш тэмүүлэн байлдсаар сумаа дууса пулемётынхаа гол төмрийг салган авч дайран ирсэн дайсантай гард тулалдаж олныг устгаад эх орон, ард түмэндээ өргөсөн ариун тангаргаа үнэнчээр биелүүлж баатрын ёсоор амь үрэгджэз. Холбоо салааны тасгийн дарга, ахлах түрүүч Жанчив дайсны шуурган галын дундуур тасарсан холбоог хоёр газраар залгаад, гурав дахь тийш мөлхөж очиж гар нь шархадсан учир тасарсан хоёр үзүүрийг нийлүүлэн шүдэндээ зууж холбоог залгуулаад, ангийнхаа давшилтыг хангаж байлдааны үүрэг биелүүлэн баатарлагаар амь эрсэджээ. Энэ мэт гарамгай гавьяа байгуулсан дарга, байлдагч олноор төржээ. Монгол-Зевлөлтийн анги нэгтгэл ийнхүү 3 хоногийн ширүүн байлдааны эцэст Японы цэргийн бэхлэлтийг эвдэн дайсныг бут ниргэж, наймдугаар  сарын 21-нд Чуулалт хаалганы районыг чөлөөлснөөр байлдааны ажиллагааг ялалтаар дууссан байна.

1945 оны IX сарын 3-нд Японы зэвсэгт хүчний командлал америкийн Миссури хөлөг онгоцон дээр үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зуржээ. Японы дайнд МАХЦ-ээс алагдсан, сураггүй алга болсон хохирол нийт 78 хүн болжээ. Мөн Японоос 59400 хүн олзолсноос МАХЦ-ийн олзолсон нь 12318 хүн болсон байна. Үүгээр дэлхийн II дайн дууссан юм.
Байлдаанд онц гарамгай тулалдаж зориг баатарлагын үлгэр жишээ үзүүлсэн Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, М.Жанчив, Г.Дүүдэй, Д.Нянтайсүрэн, П.Чогдон нарын зэрэг хүмүүст БНМАУ-ын баатар цол хүртээсэн юм. Түүнчлэн МАХЦ-ийн байлдагч, анги нэгтгэлийн дарга, улс төрийн ажилтан 2000 гаруй хүнийг БНМАУ-ын төрийн дээд шагнал одон медалиар шагнасан байна.  
Японы милитаризмыг бут цохих нийтийн шударга тэмцэлд БНМАУ, зэвсэгт хүчнээ оролцуулсан нь  Зөвлөлтийн Улаан армийн хамт Японы хуурай замын гол хүч Квантуны армийг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж, Ази тивд дайны сүүлчийн голомтыг унтрааж, энх тайван байдал тогтоох, дорно дахины улс түмний эрх чөлөөгөө олох тэмцэлд дэмжлэг үзүүлж, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. 

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Энэ дайн их ач холбогдолтой байсан нь тодорхой. Ихэнх дайнд оролцогчид нь амьд сэрүүн байсан үед Ж.Лхагсүрэн жанжины бичсэн "Дурсамж" ном бол үнэхээр бодитой бичигдсэн. Энд 8-р морьт дивизийн тагнуул ангийн дараг хамад Б.Таяагийн гавьяат үйлсийн талаар онцгойлон бичсэн байдаг.
ОРСЫН ЦЭРГИЙН ХҮНСЭНД 6 САЯ МАЛАА ХЭРЭГЛҮҮЛСЭН ГЭДЭГ БОДИТ ХУВЬ НЭМЭР ОРСУУД ХҮНСГҮЙГЭЭР ХЯТАДЫГ ЧӨЛӨӨЛӨХ БАЙСАН УУ
Тэгэхгүй бол дээр бичсэн юм чинь 20-30 жилийн өмөнө бичдэг, хүн бүр мэддэг л нөгөө юмаа нуршсан байна. Ядаж шинэ үнэлгээ дүгнэлт өгөөч. Одоо сүүлдээ Японы эсрэг эх газрын дайнд Орос-Монгол цэргүүд биш, орос, ***** нар хамтарч байлдаж бсан болж хувирлаа штээ.
Ийм олон жил болчихсон байхад илүү шинэ тоо баримтаар баяжуулаач дээ.
Хамгийн их уншсан