Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын данс 237 сая ам.долларын ашигтай байна

Цалин цагтаа буудаггүй. Энэ нь эдийн засгийн хямрал юм байх даа гэсэн яриа хаа сайгүй. Хямрал мөн үү эсвэл гадаад валютын хомсдол уу гэдгийг доорх графикаас харж болох нь.

2009 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 270 сая ам.доллараар буюу 32 хувиар буурахад Монголын эдийн засаг -1.3 хувиар буурч, эдийн засаг бүхэлдээ хямарч байсан.
2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар буюу 55 хувиар буурч байхад эдийн засгийн бодит өсөлт ноднин жил +11.7 хувьтай, 2014 оны эхний улиралд +7.4 хувьтай гарсан.
2015 оны эхний зургаан сарын байдлаар хөрөнгө оруулалт 44 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 88 хувиар буураад байна.

Урсгал тэнцлийн алдагдал гэдэг нь энгийн үгээр Монголчуудын гадаадад гаргаж худалдаалдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос гаднаас авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийн хассан цэвэр дүн буюу Монголчууд юуг бүтээж, валютын ямар орлого олов? Юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт юм. Энэ үзүүлэл (-) утгатай байна гэдэг нь бид олж байгаа валютын орлого нь бидний гадагш нь төлдөг валютын хаана ч хүрдэггүй гэсэн үг.
 2008-2009 гэсэн хоёр онд энэ үзүүлэлт -1032 сая ам.доллар байж. Гэтэл 2012-2013 онд 6554 сая ам.доллар болж, алдагдал нь 6.4 дахин өсчээ. Бид илүү ихийг гаднаас худалдан авч хэрэглэдэг болсон, харин илүү багыг үйлдвэрлэж, гадагш нь зарж өчүүхэн орлого олж байна гэсэн үг. 2015 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн урсгал дансны алдагдал -216 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 904 сая ам.доллараар буюу 5.2 дахин буурсан байна.
 Хөрөнгө ба санхүүгийн данс 237 сая ам.долларын ашигтай буюу өмнөх оны мөн үеэс 68 сая ам.доллараар нэмэгджээ. Ингэснээр төлбөрийн нийт тэнцэл оны эхний хагаст 83 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 998 сая ам.доллараар сайжирлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан