Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Буянт-Ухаа 2” цогцолборын байрыг есдүгээр сарын 7-оос борлуулж эхэлнэ

“Буянт-Ухаа 2” цогцолборын эхний 30 барилгыг 10 дугаар сарын 30 гэхэд ашиглалтад оруулна гэж ТОСК-аас өнөөдөр мэдээллээ.

Өнгөрсөн оны долдугаар сараас “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын ажлыг эхлүүлсэн бол энэ жил ийнхүү 30 барилгыг ашиглалтад оруулах болоод байгаа аж. Барилга ашиглалтанд орох дөхсөн болохоор ирэх сарын 7-ноос борлуулалтын ажлаа эхлэхээр болжээ. Тус байрыг зорилтот дөрвөн бүлгээс гадна жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхэлдэг иргэдийг хамруулах аж.

Түүнчлэн “Буянт-Ухаа 1" хороолол олон айлын шийдэлтэй байныг өөрчилж энэ удаа нэг өрөө байр байхгүй аж. Тодруулбал нэг давхарт хоёр, гурван өрөө бүхий зургаан айл байхаар орон сууцыг төлөвлөж барьжээ. Одоогоор орон сууцны баталгааны талаар 5 газартай хэлэлцээр хийж байгаа аж.

Борлуулалтын хувьд 10 хувийн төлбөр авч байрны захиалга авна. Улсын комисс хүлээн авахаас өмнө журам батлагдвал шалгуур хангасан хүмүүс 20 хувийн баталгаа авснаар үлдэгдэл зээлийн асуудлыг шийдвэрлэх юм. Харин баталгааны шаардлага хангаагүй иргэд улсын комисс хүлээж авсны дараа 20 хувийн урьдчилгаа төлөөд үлдэгдэл 70 хувийг зээлээр авах боломжтой” гэв.

Түүнчлэн “Буянт-Ухаа 1” хороололд өнгөрсөн жил бүртгүүлсэн ч сугалаагаар эрх хожоогүй 4,595 иргэн байгаа аж. Эдгээр иргэн дахин бүртгүүлэлгүйгээр зээлийн шаардлага хангасан бол эхний ээлжинд орон сууцтай болох боломжтой гэнэ.

“Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгөх иргэн Улаанбаатар хотын харьяат байхаас гадна урьдчилгаа 10 хувийг төлөх боломжтой, Засгийн газрын хөнгөлөлтийн 20 хувь болон ипотекийн 8 хувийн зээлд хамрах шалгуурыг хангасан байх шаардлагатай аж. “Буянт-Ухаа 2” хорооллын байрны нэг метр квадрат нь 1сая 350 мянган төгрөг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан