Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Дэлхийн парламентын дарга нарын IV бага хуралд оролцоно

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцоно.

Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хурлаар “Дэлхийн парламентын спикерүүдийн III бага хурлын зөвлөмжийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай”, “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо” болон “Өнөөгийн парламентуудын өмнө тулгарч буй сорилтууд” илтгэлүүдийг сонсоно. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ IV бага хуралд үг хэлнэ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцох үеэрээ зарим орны парламентын тэргүүн нартай уулзахаар төлөвлөсөн байна.

Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хурлын үеэр “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар тус тус оролцоно.

Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд 120 орны спикер оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан