Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аваргын дурсгалыг нийслэлчүүд хүндэтгэж байна


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар дурсагдах далай даян дархан аварга Д.Цэрэнтогтох аварга удтал хүндээр өвчилж байгаад, өөрийн  төрсөн нутаг Өвөрхангай аймагт энэ  сарын 26-нд таалал төгсчээ.
Мөн монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, баяр наадмын манлай  Далай даян дархан аварга Д.Цэрэнтогтох агсанд эмгэнэл илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэх боломжийг Улаанбаатар хотод суугаа нутгийн олон, мөн нийслэлчүүддээ олгох зорилгоор UBH центрийн 14 давхарт тусгай танхим байгуулж, хөргийг нь залжээ.  Хүндэтгэл үзүүлэх танхим ирэх есдүгээр сарын 2-нийг хүртэл ажиллах юм байна.

Нутгийн зон олон болон, Өвөрхангай  аймгийн иргэдийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээ хамтран “Цэрэнтогтох” сан байгуулахаар болсны зэрэгцээ талийгаачийн хөшөөг төрсөн нутагт нь босгох юм  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан