3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
П.Сайнзориг: Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Хоногт 1 тэрбум хүн “Фэйсбүүк” хэрэглэжээ
“Фэйсбүүк” хэрэглэгчдийн тоо нэг хоногийн дотор анх удаагаа нэг тэрбум давсан гэж тус компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг мэдэгдлээ.
Түүний хэлснээр, энэ долоо хоногийн даваа гарагт анх удаагаа дэлхийн долоон хүн тутмын нэг нь “Фэйсбүүк”-ээр гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө холбогджээ. “Фэйсбүүк” нь ойролцоогоор 1.5 тэрбум хэрэглэгчтэй. Хэрэглэгчид нь багаар бодоход сард нэг удаа “Фэйсбүүк” ордог аж.
Харин нэг хоногийн дотор нэг тэрбум гаруй хүн “Фэйсбүүк” орсон тохиолдол урьд нь гарч байгаагүй гэнэ. Тус компани 2012 оны 10 дугаар сард нэг тэрбум хэрэглэгчтэй болсон.
Марк Цукерберг Харвардын их сургуулийн оюутан байхдаа 2004 онд “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулсан юм.
0 Сэтгэгдэл