Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим шүүгчийг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Чадраагийн Энхтөрийг Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Нямдоогийн Баярмаа, Замбалын Баярмаа нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Мянганы Оюунцэцэгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ганболдын Дэлгэрсайханыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан