Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрхэмбаяр: Намаа эвдчихгүй шиг ирэх сонгуулиар олуулаа биш олонхи болчих юмсан

Л.НОМИН

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

-АН-ын мөрийн хө­төлбөр хэдэн хувьтай явна. Бүсчилсэн уулзал­туудаар энэ талаар ярьж, дүгнэж байгаагийн хувьд хэрхэн тодорхойлох бол?
-Ер нь их ажил хийсэн байна. АН бол Монгол Улсын хөгжилд гол түүхэн шийдвэрүүд гаргасан байдаг. Энэ удаа ч мөн тийм түүхэн шийдвэр гаргасан. Хүний эрх эрх чөлөөг хангах асуудлыг АН анх тавьж ардчилсан хувьсгалыг хийсэн. Дараа нь 1992-1996 онд үндсэндээ зах зээлийн эдийн засаг зогсонги байдалд орсон. Тэр үеийг ашиглаж чадсан бол дахиад дөрвөн жилээр бид урагшлах байлаа. Өмч хувьчлалыг, үнэ чөлөөлөх асуудлыг зогсоосон. 1996 онд М.Энхсайханы Засгийн газар гарч ирээд дахиад нийгмийн явах ёстой голдирол руу нь оруулсан. Гацсан байсныг АН-ын Засгийн газар зогсоолоос нь хөдөлгөсөн. Орон сууц хувьчилиж, бензин шатахууны үнийг чөлөөлсөн. 1996 оноос хойш арваад жил завсарласны дараа олонхи болсонгүй, олуулаа боллоо. Ингээд бас нэгэн давалгааг манай нам эхлүүлсэн нь эдийн засгийн хувьсгал. “Чингис” бондыг авснаас хойш маш олон үйлдвэр бизнесийг бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээлээр дэмжлээ. Үүний хүчинд ноос ноолуурын салбарт гэхэд л маш олон үйлдвэр сэргэлээ. Барилгын үйлдвэрлэлийн салбарт ихээхэн шинэчлэл хийсэн. Барилгын үндсэн 45 түүхий эдийн 30 хувийг нь л Монголдоо хангадаг байсан шүү дээ. Харин одоо 60 хувиа өөрсдөө хангадаг боллоо. Бид цемент импортлох биш, экспортлоод эхэлчихлээ. 180 гаруй нэг төрлийн барилгын материалын үйлдвэрүүд ашиглалтад орсон гээд эдийн засаг сэргэж байна.

-“Чингис” бондыг үр ашиггүй зарцуулсан гэдэг шүүмжлэл бий. Гэтэл үйл ажил­лагаа нь жигдэрч бай­гаа бизнес “Чингис” бон­доос санхүүжилт авсан гэж хэлдэг.
-“Чингис” бондын үр өгөөж дөнгөж эхэлж бай­гаа. Цаашид жил ирэх тусам үр өгөөж нь ихэснэ. Эдийн засгаа эрчимжүүлье, хүч­тэй эдийн засагтай байя, өөрсдөө үйлдвэрлэгч байя гэсэн сэтгэлгээ монголчуудад сууж байгаа нь “Чингис” бондын ч нөлөө. АН-ын “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрийн Ажилтай орлоготой монгол хүн дэд хөтөлбөр дотор ч үйлдвэрлэгч байя гэдгийг оруулсан. Бид хөтөлбөрийнхөө биелэлтийг хувиар тогтоож өгөх гэж үзсэн. Зарим зүйл дээр хэт өөдрөг төсөөлсөн зүйл ч байсан. Гэхдээ үндсэн сууриуд нь тавигдсан. Хотын дарга Бат-Үүлийг гэр хорооллыг барилгажуулна гэж ярихад хэн үнэмшиж дэмжиж байлаа. Гэтэл одоо ямар байгаа билээ. Эхлэл тавигдсан. Токио хотод дөрөв тавхан га газрыг дахин төлөвлөхөд 15 жилийг нь зөвхөн зөвшилцөхөд зарцуулсан байх жишээтэй. Санаачилгаа тавиад эхлүүлсэн нь бид мундаг байна л гэсэн үг. Гэгээтэй зүйл маш их байгаа шүү дээ. Гэгээтэй зүйлээс нь илүү сөргийг нь их ярьдаг юм байна. Ер нь бол амьдрал болохоо больчихсон юм алга. Олон нийтийн сүлжээгээр л болохоо байлаа, сүйрлээ гээд байгаа болохоос биш амьдрал дээр амжилттай яваа өчнөөн олон жишээ бий. Бид сэтгэлгээний хямралд орчихсон байна. Хүн чанарын хувьд ч хямралд орж. Хэзээ байтлаа бид ийм олон унаа машинтай, хэзээ байхдаа 20 хэдэн мянган хүн зугаалах гээд Хөвсгөл рүү явдаг байлаа. Урагшаа байнга л явж байна. Харамсалтай нь хар пиар, сэтгэлгээний ядуурал болохоо байж. Үүнийгээ л давах хэрэгтэй байгаа юм.

-АН анхан шатандаа учраа олоод байдаг болж. Харин дээрээ ойлголцохгүй байгаа. Хоорондоо учраа олохгүй байсаар ээлжит чуулган хүртэл сайд нарын томилгоог гацаалаа гэлээ?
-Бид хэдхэн хоногийн өмнө энэ асуудлаар хуралдсан. Есдүгээр сарын 6-ны дотор Ерөнхий сайдыг сайд нараа өргөн барь гэсэн чиглэл өгсөн. Тийм учраас энэ асуудал явна аа. Ер нь хүн гэдэг төгс төгөлдөр байдаггүй. Энхболд нь ч, Сайханбичлэг нь ч, бусад намын хэн ч байсан өө сэвтэй. Манай намынхан бүх зүйлээ ил тод ярьдаг. Энэ нь алдаа мэт харагддаг. Гэхдээ зөрчлөө нууж чадлаа гээд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар хүрэхгүй яасан юм. Огт зөрчилгүй Цэдэнбалын үеийнх шиг байна гэж юу байхав. Хамтарсан Засгийн газраас МАН-ыг гаргалаа гээд гаслаад байгаа хүн алга. Энэ яриа улс төрийн хүрээнд л яваад байна. Хөдөөний малчид бол нэг их сонирхохгүй байна даа. Японд Засгийн газар нь байнга огцорч л байдаг. Сайд нар солигдохоор төрийн алба нь дагаад тогтворгүй болчихдог нь л буруу. Төрийн албыг тогтвор суурьшилтай, улстөржүүлэхгүй байх тал дээр жаахан учир дутагдалтай байгаа. Бие биеэсээ эргэж хонзон авдаг энэ байдал хэзээ дуусах вэ. Нэг ийм үг байдаг даа. Нэг өдөр генерал цол авсан, нас чацуу хоёр шатан дээр зөрж байна гэнэ. Хэн нь эхэлж ёслох вэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Хамгийн өгөөмөр сэтгэлтэй нь түрүүлж ёслоно гэж байгаа юм. Үүн шиг Ардын нам өгөөмөр баймаар. Ардчилсан нам ч өгөөмөр баймаар байна.

-АН-ын дарга фракцгүй нам болно гэж ярьдаг. Зургаан сайдын асуудал фракцуудын зөрчлөөс болоод л хойшилчихлоо гэж харагдаад байгаа?
-Фракцууд гээд байгаа ч юм алга. Тэнд сайд болъё гэсэн сонирхолтой гишүүд сайдынхаа тооноос олон л байх шиг байна л даа. Тэр хүмүүс хооронд асуудал бий байх. Би бол сайдын асуудал руу ерөөсөө оролцоогүй. Хэнийг сайдаар томилох вэ гэдэг эцсийн эцэст УИХ-ын гишүүд кноп дараад шийддэг. Тэгэхээр оролцох зүйлдээ л оролцъё. Улс төрд 25-26 жил явчихлаа. Нас ч бас 50 гарчихлаа. Ингэхээр амбийц гэдэг юм алга болдог юм байна. Ерөнхий ноён нуруугаа бариад намаа эвдчихгүй шиг ирэх сонгуулиар олуулаа биш олонхи болчих юмсан гээд л явж байна даа. Яг үнэндээ сайд нарын асуудал дээр хувь хүнийхээ хувьд ч оролцъё гэдэг байр суурь бариагүй.

-Есдүгээр сарын 6-ны дотор сайд нараа өргөн барь гэж АН-ын дарга, Ерөнхий сайдад үүрэг өгсөн. Намын дарга нь Ерөнхий сайд байх зарчим байх ёстойг энэ харуулаад байх шиг?
-Засгийн газрын тухай хуульд 30 хоногийн дотор Ерөнхий сайд чөлөөлөгдсөн сайд нарын орны хүний нэрийг өргөн барина гэж байдаг. Гэхдээ хариуцлагын санкц бас алга. Оруулаагүй бол яах вэ гэдэг нь алга. Тэгэхдээ бид засаг төрийг хурдан бүрдүүлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг дүрэм байхгүй. Зүгээр ерөнхий жишиг байдаг. Яг одоогийн байдлаар намын дарга УИХ-ын дарга байгаа нь харин ч зохимжтой юм болов уу гэж харж байгаа. Ерөнхий сайдад аль аль намаас дарамт ихтэй. Монгол хүний эрх ашиг, намын эрх ашгийн төлөө ч ажиллаж болохгүй хэцүү байлгүй дээ. Ерөнхий сайд УИХ-ын даргаасаа ч хэврэг субъект шүү дээ. 76 гишүүн дээр нэмэх нь Ерөнхийлөгч гээд 77 хүн огцруулъя гэж өргөн барьж болдог.

-ҮЗХ-ны хурал ингэхэд хэзээ хуралдах вэ?
-ҮЗХ-г хуралдуулна. Гэхдээ засгаа, төрөө тогтвортой байлгах улс төрийн бодлогод захирагдаж асуудал явна. Хуучин намын даргаа огцруулах гэж нэг жилд долоон удаа өргөн барьж байсан тал бий шүү дээ. Одоо бол асуудалд тэгж гоомой хандахгүй. Манай нам төлөвшчихсөн байна.

-Ротациар ҮЗХ-нд орж ирсэн шинэ гишүүд жинхлэхээ хүлээж байгаа?
-ҮЗХ-ны гишүүн болчихсон гэж ойлгож болно. Бид улс төрийн тогтвортой байдлыг хангаж л бүх зүйлээ явуулна. ҮЗХ-гоо хуралдуулна,  батал­на. Гэхдээ тэрийг хэзээ гэдгийг хэлэх боломжгүй байна л даа.

-Сүүлд хуралдсан Гүй­цэтгэх зөвлөлийн хур­лаар ямар шийдвэр гаргасан юм бэ?
-Улс төрийн нөхцөл байдлыг бие биедээ мэ­дээл­сэн. Зургаан сайдаа хурдлуулах нь зүйтэй байна. Хоёрдугаарт дэд сайд нарыг ярьсан. Санал солилцсон л уулзалт болсон. Шийдвэр гаргахаар зүйл болоогүй.

-Ямар нам, эвслүүдтэй цаашид хамтрах, сайдын тооны харьцааны талаар ярьсан болов уу?
-Тэр одоо ард түмний амьдралд тийм чухал уу. Намууд л учраа олог. Ер нь, бид хийх ёстой ажлуудаа л хийх ёстой юм билээ. Ажилчин нь ажлаа хийж, малчин нь малаа маллаад явж байна. Ер нь АН-даа хэдийг өгнө, МАХН-даа хэдийг өгнө маньд ямар хамаа байна аа л гэж байгаа шүү дээ, би. Манай иргэд ч бас ингэж бодоод урдах ажлаа хийдэг болмоор байна.

-Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намыг хатуу гишүүнчлэлгүй байлгах тухай өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. АН-ын бүсийн чуулганд оролцож байгаа гишүүд ямархуу бодол санаатай байгаа бол?
-Гишүүнчлэлтэй байх чиг баримжааг манай нам барьж байгаа. Гишүүнчлэлтэй байдгаараа байг. Харин орон нутгийг улстөржүүлэхээ больё. Орон нутагт намууд нь иргэдийн хуралд нэр дэвшүүлэхээ больё. Ах дүү, амраг саднаараа бүгд улстөржөөд явчихдаг шүү дээ. Улстөрч нь улстөрчөө хийг. Бусад улс нь эрхэлсэн ажлаа л сайн хийе. Бид 70 жил нэг намаас, төр засгаас хараат байсны илрэл одоо гардаг л даа. Бизнес нь амжилт муутай байлаа гэхэд төр засгаас л бурууг хайдаг. Эдийн засгийн хямрал уг нь биднээс хамаараагүй юм шүү дээ. Нүүрсний үнэ 250 ам.доллар байснаа 30 болоод л. Австрали дандаа үертэй байхгүй шүү дээ. Ийм л юм болсон. Ардын нам хоёр их наяд төгрөг тараасан. Түүнээс нь үлдсэн юм юу ч байхгүй. Манайх мөн адил хоёр их наяд төгрөгийг “Чингис” бондоор босгосон. Түүхэндээ анх удаа эрчим хүчнийхээ чадварыг 25 хувиар өргөтгөлөө. 2756 км автозам тавилаа. Сүүлийн арван жилд барьсантай энэ нь тэнцэж байгаа. Анх удаа ипотекийн зээлийг найман хувь руу оруулж ирлээ. 73 мянган айлыг орон сууцтай болголоо. 26 уулзварыг засч өргөтгөөгүй бол Улаанбаатар өнөөдөр гэдэсний түгжрэл шиг л болчих байсан. Энэ бүхнийг хоёр их наяд төгрөгийн “Чингис” бондын мөнгөөр хийсэн. Гэтэл тэд яасан гэхээр 17.6 хувиар эдийн засаг өссөн байхад түүнийг хуримтлуулж баялгийн сан үүсгэхийн оронд бүгдийг нь тараагаад дээрээс нь ирээдүйгээс зээлээд “Эрдэнэт” үйлдвэрээс 200 сая ам.доллар, “Чалко” компаниас 350 сая ам.доллар авч тараасан. “Оюутолгой”-той гэрээ хийхдээ 300 саяыг авч тараасан. Одоо тэр бүгдийг төлж байна. Тэрнээс бол бид хямралыг бий болгоогүй. Дөрвөн их наяд төгрөгийн үнэ тогтворжуулах гэрээ хийсэн гэдэг. Тэр бол буцаж төлөгдөх мөнгө.

0 Сэтгэгдэл
AN nam daraagiin songuuliar oluulaa bolood (har mashiaaraa luivardaad)garaad irvel 18 on geheg mongoluls 2 dahi dampuursan uls bolno .ed narch yahav hulgailsan mongoo avaad durveed alga bolno .uls orondoo honotsiin setgeleer handdag humuust itgehgui bna
Morood hamag bulihai chini garlaa turuuch erenhii said chini ur huuhed hamaatantai gishgeh gazargui bolloo ard tumen tuildlaa
Нэг бөхийг илүүд үздэг улсад ер нь юу ч гэж яриад нэмэр байдаг юм уу Эрхэмбаяр гуай
Энэ Ардчилалыг харааж зүхээд, эцэж багтраад байдаг новшнуудад зориулаад бяцхан социалист лагерь барьж өгөөд тусад нь хаших юмсан. Идэх хоол, чөлөөтэй сэтгэн бодохоос өгсүүлээд наад захын бөлдөгний эрх чөлөө нь хүртэл боогдоно шүү дээ новшнууд хахаха,
Таныг дэмжиж явдаг шүү амжилт хүсье
Хийсэн бүтээсэн юмтай хүн дээ. Их шудрага хүн. Шудрага хүн энэ нийгэмд сайн хэлэгдэхгүй шүү Эрхэмбаяраа. Заримдаа бялдууч бай хөгшөөн.
Ene huniig songood uzeh bsiimda. Nasaaraa songino hairhanii AN d ajillasan jinhene uls turch hun.
Худлаа л онлайнаар шүүмжилсэн хүмүүс. Ядаж ганц жагсаалд ирж үзчээсэй. Сонгууль ч өгч үзээгүй байгаа да
Сонгино хайрханыхан 2 ч удаа дараалалж энэ хүний оронд бөх хүн сонгосон улс. Нөгөө сонгосон хоёр нь одоо юм хийх нь битгий хэл улс төрөө ч ойлгохгүй явж байгаа. Зарим нэг юу ч хийж бүтээгээгүй хүмүүс худлаа комны араас улс төржихөө болимоор юм. Ядаж сонгуулиа ирж өгдөг болчоосой.
одоо болиосой. Ардчилсан намыхан бүгд ийм хүмүүс байдаг. Ийм хүмүүсээр дүүрчихсэн нам яаж цаашаа явахав дээ. яаж ийм хүмүүст итгэх юм бэ
барах уу. сонгууль байтугай одоо будаа болчихсон бгаа бж. Дүүрэг ялуулж үзээгүй хүн гэдгээ ер нь мэддэггүй бололтой.
Сайхан валайрчээ ккк. Амаараа шороо үмхэх вий балайрчээч зүгээр. Түмэн яаж сайхан болгох хямрал юмаа яаааж дөвахаа ярихгүй буруугаа бусдаас хайсаар байгаад л хойд хонхорт шидүүлэх валай бна
Ene lombiii erhembayar odoo bolio. Bi songino hairhanii irgen chinii yaridag heldeg buh zuil hudlaa bsan shdee chi etssiin bulegt yamar ch medeelelgui hudlaa ***** gar bailee. Tsag uyee meder nam maani yamar bdald bgaa bilee , naad fragts chine utgaa aldlaa idej uuhiin don shuglesen heden salbadainuud. Yadaj ardiin nam shig neg tolgoitoi id l dee yaasan olon am zereg dairch ene ulsiig hemleh gesen yum be. Bi namiin batlahaa urj haysan. 2016 ond muu ch sain ch Ardiin namaaraa turuu bariulay daa. Ardchilsan nam bol hudlaa ardchilal bolson...
yasan ih mongo meddeg darga vee
tenegt
Nam ni tarah gej baihad bas olonh bolchihbol balarvaa. Ulsaa taraah ajil boloh biidee.
АН ДУУСЧЭЭ!!!!!!!!!!!!!!.........
АН ДУУСЧЭЭ!!!!!!!!!!!!!!.........
Танай Ардчилалыг булшлагч,авилгалтай найз,хулгайч,луйварчин эрүүгийн элемэнтүүдийн,***** эрлийзүүдийн,эх орноо худалдаж идсэн бааснуудын цуглуулга АН-ыг Монголын төрөөс нэгмөсөн зайлуулах цаг 2016оны сонгууль байх болно.Дахиж бүү үзэгд.
ODOO TANAI NAM SHIG YUMAND HENCH ITGEHGUI BUGD SHOROND ORNOO TA NAR
Sumyabazart songuuliin horoonii shiidwer garaagvi baihad hewleliin baga hural hiij ... dahin songuuli hiihees umnu neree tataj baisan nl sonin sanagdag baisan shvv....jaahan shiiregnesen vv yasan bvv med.
sain yariltslaga ugchee. Uls turd iim ervvl saruul hvmvvsiig olnoor nl oruulj ireh heregtei. Manaihan shvvmjlehee l urdaa baridag hvmvvs. Tand bolon tanai Namd ulam ikh bvteen baiguulalt hiihiig hvsii
ene neg balai teneg syg yu yariad soliorood bgaa yum be ene maanag xeden ond bna aa arai zyydleed bgaa yum bish yy ta muusain chatgananii krantuud odoo bygd gazriin xursnuus archigdana ta nariig demjdeg maanaguud chin ch ta naraas tsuxurch bgaag medexgyi bna gej yy noirnoosoo ser mal aa
хар машинаараа тах- г ашиглаад олуулаа болно гэж бна уу? тэрнээс биш ан- сүг сүүдэрнүүдийг монголын хөрснөөс арчина харин та нар олуулаа нэг худаг руу явна.
Хамгийн их уншсан