Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга парламентын спикерүүдийн хуралд оролцож байна

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцож байна. Тус бага хурлаар “Дэлхийн парламентын спикерүүдийн III бага хурлын зөвлөмжийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай”, “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо” болон “Өнөөгийн парламентуудын өмнө тулгарч буй сорилтууд” илтгэлийг сонсоно. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” хэлэлцүүлэгт оролцохоос гадна IV  бага хуралд үг хэлнэ. Энэ үеэрээ зарим орны парламентын тэргүүн нартай уулзахаар төлөвлөжээ.
“Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэ­дэвт Панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль ор­чин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрч­лөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар тус тус оролцох аж. Дэлхийн парламентын спикерүүдийн IV  бага хуралд 120 орны спикер оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан