Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэд сайд нарыг өнөөдөр томилж магадгүй


МАН-аас томилогдсон дэд сайд нарыг өмнөх Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн. Долоон дэд сайдыг АН-аас гурав, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гурав, ИЗНН нэг хүн гэж хувааж авах тухай мэдээлэл бий. Өнгөрсөн долоо хоногт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Ардчилсан намын дүрмээр З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлд таван хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт нарыг дэд сайд болгох нь зүйтэй гэж үзлээ” гэж твиттертээ бичсэн байлаа. Харин МАХН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг дэд сайдад зүтгүүлж байгаа бол МҮАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Цогтгэрэл, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг гэдэг нэр таамагт яваа. Гэхдээ хэнийг ямар салбарын дэд сайдаар томилох асуудал өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдэгдэж магадгүй гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан