Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далайн аврах ажиллагааг зогсооно

Италийн эрх баригчид “Маре Нострум” хэмээх эрэн хайх болон аврах ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.  Тус үйл ажиллагаа нь Газрын дундад тэнгист завьтай аялж байсан олон арван мянган цагаачдыг аврахад чиглэгдэж байсан юм. Европын холбооны заавар зөвлөгөөгөөр Италийн эрх баригчид “Маре Нострум” хэмээх эрэн хайх болон аврах ажиллагааны үр дүнд 100 мянган цагаачийг аварч байсан бол энэ удаад аврах ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Ойрхи Дорнод болон Африкаас дүрвэсэн цагаачдыг Газар дундын тэнгис болон европ руу цагаачилж байгаа иргэдийг аврах ажиллагаа үүгээр дуусгавар боллоо. Италийн Дотоод хэргийн сайд Ангелино Алфано “Маре Нострум” болон Италийн зүгээс Европын холбооны үүрэг, гишүүн орны үүрэг гэж ойлгож байгаагийн улмаас ийнхүү өмнө нь тусалж дэмжиж, заавар зөвлөгөөг дагасан. Харин Италийн Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүнд байдалд байгаа энэ цаг мөчид энэ мэт ажиллагаа, тусламж зэрэг нь сайн үйлсийн аян мэт л сэтгэгдэл төрүүлж байна. Жилийн дотор “Маре Нострум” нь 360 гаруй хүнийг аварч, тэдний ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд гэдгийг эрх баригчид болон аврах багийнхан онцолж байгаа юм. Хэдийгээр сүүлийн гурван жилийн хугацаанд энэхүү аврах ажиллагаа, цагаачлалын тухайн үүргээ ухамсарлан, иргэдийг аврах ажиллагаа нь хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг олон нийт ойлгож байгаа бололтой. Аврах ажиллагааг зогсоох шийдвэрийг дэмжсэн хүмүүс ч бий гэдгийг хэвлэлээр хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан