Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Ариунаа: Соёлын өвийг хамгаалж дэлгэрүүлэх хэрэгтэй

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа фэйс­бүүкийн идэвхтэй хэрэглэгч. Тэрээр энэ удаад нүүр ном хуудсаараа дамжуулж ийн бичжээ. “Монгол хүн бусад улс үндэстнээс юугаа­раа өөр байх ёстой юм бэ. Бид юуг эрхэмлэн хамгаалж үлдэх ёстой вэ. Онгон цагаан энэрэнгүй сэтгэлтэй монгол хүний зан заншил, соёлын өвийг хамгаалж дэлгэрүүлэх хэрэгтэй.
Бид хүн ардынхаа эрүүл мэндийн тухай ярьдаг атлаа тэднийхээ оюун санаа, зан суртахуун, хүмүүжлийн эрүүл мэндийг төдийлэн хайхрахгүй байсаар өдийг хүрчээ. Оюун санаа, зан суртахуун, хүмүүжлийн доройтол, хорсол тэмцэл нь биеийн эрүүл мэндийн доройтлоос дутахгүй их гамшиг зовлонг монголчууд бидэнд нүүрлүүлж байна. Гэвч оюун санааны доройтлыг гагцхүү соёл гэгээрлийн гайхамшигт эмээр эмчилнэ гэдэгт би итгэдэг” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан