Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр есдүгээр сарын 1

Б.СОНОР

Өнөөдөр инээд хөөр, гоёхон хувцас бас чээж дүүрэн догдлолтой хичээлийн шинэ жилийн анхны өдөр. Энэ л өдөр анх сургуульд орж байснаа санадаг юм. Сургуульд орох, сурагч болох гэдэг том ах, эгч нарын л хийдэг ажил мэт бяцхан зүрхэндээ төсөөлж явсан миний хувьд сурагч цүнхээ үүрээд алхаж байхдаа л анх удаа өөрийгөө том болсноор төсөөлж бас мэдэрсэн. Сурагч нэрэндээ баригдаад тэр л өдрөөс хаа нэг хүний нүднээс нуугдаж үлгэдэг ээжийнхээ мөөмөө үгүйлэхээ больсон юмдаг.

Түүнээс хойшхи есдүгээр сарын 1 бүрт төсөөлөл, амьдралын үзэл маань өссөөр нэг л мэдэх нь ээ их сургуулийн босгоор алхах гээд ирээдүйн сэтгүүлчийн амьдралаа төсөөлсөөр алхаж явсан маань саяхан. Тун удахгүй бас нэгэн бяцхан догдлолыг гараасаа хөтөлсөөр есдүгээр сарын 1-тэй уулзуулахаар дагуулан алхаж байгаагаар ирээдүйгээ төсөөлнө. Миний амьдралын есдүгээр сарын 1 хөвөрсөөр...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан