Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жийгээ Америкийг зорив


Монгол Улсын Морин хуурын чуулгын нэгдүгээр морин хуурч Н.Жигжиддорж хээрийн галуу нисэн үл хүрэх газрыг зорив. Энэ тухай мэдээлэл урлагийнхны дунд амнаас ам дамжин тархах зуур түүнтэй цахимаар холбогдож хэрэг зоригийг нь асууж сонирхоход “Тийм ээ, би Америк явж байна. Сурна. Хэдэн жил болохоо одоогоор хэлж мэдэхгүй байна. Эхний ээлжинд англи хэлний сургалтад сууна. Тэгж байгаад ямар мэргэжлээр сурахаа шийднэ” гэсэн юм.
ХБК-ийн морин хуурын ангийн оюутан байхаасаа Морин хуурын чуулгад хөгжимчнөөр ажиллаж, хөгжмийн олон ч шилдэг бүтээл гоцолж тоглон чадварлаг хөгжимчин болохоо нотолсон тэрээр сүүлийн үед удирдаачийн мэргэжил сонирхох болсон талаар чуулгынхан ярьж байсан юм. “Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг” гэдэг. Жийгээ хуурч хэдхэн жилийн дараа симфони найрал хөгжмийн удирдаач болоод эх орондоо газардах ч юм билүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан