Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ариунбаатар Мариинский театрт дахин дуулна

Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын уран бүтээлийн 233 дахь улирлын нээлтийн тоглолтод оролцохоор болжээ. Энэ сарын 27-нд болох тоглолтод Г.Ариунбаатар тус театрын гоцлол дуучин Юлия Маточкинатай хамтран дуулах юм байна.
Г.Ариунбаатарын хувьд өнгөрсөн зургадугаар сард болсон суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд түрүүлсэн. Тус тэмцээний ялагчдын цуврал тоглолтын нэг энэхүү тоглолт аж. Түүнтэй хамтран дуулах Юлия Маточкина бол П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дуулаачдын төрлийн эмэгтэй хоолойн ангилалд тэргүүн байр эзэлсэн меццо сопрано хоолойт дуучин юм. Тоглолтын хөтөлбөрт сонгодог ари, романсуудын зэрэгцээ монгол, буриад дуу багтжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан