Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2000 цаг завсарлаггүй компьютер тоглоом тоглоод нас баржээ


ОХУ-ын Башкирын Учалинскийн дүүрэгт 17 настай залуу хүчирхийллийн ямар ч шинж тэмдэггүйгээр нас барсныг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Залуу хөлдөө гэмтэл аваад наймдугаар сарынр 8-наас хойш гэртэ эхэвтэж байхдаа өдөр шөнөгүй компьютер тоглоом тоглож байжээ.
Тэрээр 2014 оноос хойш энэ тоглоомд донтож нийтдээ 2000 гаруй цаг тоглосон гэнэ. Ингээд наймдугаар сарын 30-ны шөнө ухаан алдаж эмнэлэг хүргэгдээд тэндээ сэхэл авалгүй нас баржээ. Хэргийг шалгах явцад тэдний гэр бүлд ямар нэгэн зөрчил байхгүй хэвийн, үхэлд хүргэх  ямар нэгэн өвчингүй байсан гэдэг нь  тодорсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан