Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Баффеттай хамт зоог барихын тулд 3,4 сая ам.доллар төлжээ

Дэлхийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Уоррен Баффеттай ганцхан удаа оройн зоог барихын тулд нэрээ нууцалсан нэгэн хүн 3,4 сая ам.доллар төлжээ.
“Глайд” хэмээх ядуурлын эсрэг байгууллагаас тэрбумтан У.Баффеттай хамт нэг удаа орой хоол идэх эрхийг жилд нэг удаа дуудлагаар худалдаалдаг. Энэ жилийн дуудлага худалдаанд 110 гаруй хүн оролцсоноос 10 нь маш идэвхтэйгээр өндөр үнэ хэлж байжээ. Тэдгээр оролцогчдоос нэгэн эрхэм дээрх үнийг санал болгосон байна. Энэ нь өмнөх жилийн дуудлага худалдаанаас даруй 800 мянган ам.долларааро өндөр байгаа юм. Өнгөрсөн жил болон түүний өмнөх дуудлага худалдаанд хоёуланд нь Тед Уэсшлер хэмээх хөрөнгө оруулагч эр хамгийн өндөр үнэ буюу 2,6 сая ам.доллар санал болгож, У.Баффеттай оройн хоолны болзоо тогтоож байсан. Манай үеийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч У.Баффеттай хооллох эрх авна гэдэг зүгээр нэг оройн хоол идээд өнгөрүүлэх төдий хэрэг биш энэ алдартай бизнесмэнээс зөвлөгөө авах, ажил хэргийн холбоо тогтоох, тусламж дэмжлэг хүсэх гээд олон боломж араасаа дагуулдаг юм. Тед Уэсшлер гэхэд хоёр удаа У.Баффеттай оройн хоол идсэний дараа түүний компанид ажилд орсон юм.Тийм ч учраас бизнест хөл тавьж байгаа, амжилтад хүрэхийг хүссэн хүмүүс ганцхан орой түүнтэй ярилцаж суухын тулд хэдэн сая ам.доллар өгөхөөс татгалздаггүй.
Асар их хөрөнгө мөнгөтэй ч түүнийгээ бүгдийг нь бусдын сайн сайхны төлөө зориулан хандивлана гэдгээ амлаад байгаа У.Баффетын хувьд нэг оройн хоолоо бусдад зориулах нь өөрөө бас нэг сайн санааны үйлс юм. Дээрх дуудлага худалдаанаас олсон орлогыг “Глайд” хүмүүнлэгийн байгууллагынхан ядууст түгээдэг аж.
Тэрбумтан өндөр үнэтэй оройн зоогоо ойрын өдрүүдэд Нью-Йоркийн “Smith & Wollensky” хэмээх стейкхауст өөр долоон найзынхаа хамт барих юм байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан