“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
Оросын тэрбумтан Дерипаскийн “Сэлэнгэ” нэртэй шинэ завь замд гарлаа
Оросын тэрбумтан Олег Дерпаскийн “Сэлэнгэ” нэртэй шинэ завь арай гэж нэг Байгал нуурт замд гарлаа. 400 сая рублийн өртөгтэй энэ завийг ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдийн завины клубын захиалгаар үйлдвэрлэсэн ч Дерипаска ард нь байж, төлбөрийг нь төлсөн гэнэ.
2013 онд завь барих ажил дуусаагүй байхад буриадын захиалагч дампуурахад хүрсэн байна. Ингээд 2014 оны наймдугаар сард завийг ашиглалтад өгөх нь өнгөрч Сэлэнгэ мөрнөөр Байгаль нуур хүртэл аялах нь талаар болжээ. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгийн гүүрэн доогуур гарахад зориулан зарим өөрчлөлт хийсэн гэнэ.
Одоо энэ тансаг завь сая ашиглалтад орж Сэлэнгэ мөрнөөр аялан, жуулчдыг тээвэрлэн зугаацуулах болж байна. 28 хүнд зориулсан энэ завинд усан сан, иллэгийн кабинет, унтлагын хэд хэдэн тохилог өрөө, амралтын хоёр тансаг танхим, саун, кино театр хүртэл бий.
Олег Владимирович Дерипаска 1968 онд төрсөн, 2015 оны мэдээгээр Оросын тэрбумтнуудын 17-т орсон бол Forbes-ийн судалгаагаар дэлхийн баячуудын 230-д жагсдаг юм байна.

0 Сэтгэгдэл