Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жиряков: Монгол Улс дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон нь бүх ард түмний ялалт байсан


Наймдугаар сарын 31-нд Оросын Өвөр Байгалд болсон “1945 оны Зөвлөлт-Японы дайн” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Степан Жиряков “Зүүн хойд Хятадад милитарист Японыг бут цохиход Монгол улсын оруулсан хувь нэмэр” гэсэн илтгэл тавихдаа ингэж дурджээ.

Тэрээр “Дэлхийн хоёрдугаар дайны туршид  Монгол Улс нь ЗХУ-ын илтгэлтэй холбоотон байсан юм. Монголын таван дивиз зөвлөлтийн дайчидтай хматран японы милитаристуудын эсрэг байлдсан” гэсэн байна.
Сенатч эндээ “японтой байлдахад монголчууд өргөн хүрээний дайчилгаа явуулж, насанпд хүрсэн бүх эрчүүд японы эсрэг дайнд оролцсон” гэжээ. 1945 оны наймдугаар сард монголчуудын үзсэн хохирол нь хувь тэнцүүлэн харьцуулбал Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ-ын үесэн хохиролтой тэнцэнэ” гэсэн байна. “Японы эсрэг дайнд Монгол улс оролцсоноор бүх ард түмний ялалт байлаа” гэж Жиряков онцолжээ хэмээн  zabinfo.ru сайт мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан