Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МоАХ-ны Багахангай дүүргийн салбар зөвлөлөөс хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулна

МоАХ-ны Багахангай дүүргийн салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 5-нд болно. Тэмцээний гол зорилго нь тус дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагчид болон МоАХ-ны гишүүд, дэмжигчдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдарын хүмүүжил олгох, МоАХ-ны үйл ажиллагааг сурталчилан таниулах, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд оршиж байгаа.
Багахангай дүүрэгт болох тэмцээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гадна МоАХ-ны нийслэлийн есөн дүүрэг дэх салбар зөвлөлүүд баг бүрдүүлэн оролцох боломжтой. Тэмцээний эхний байруудад орсон баг тамирчдыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, тусгай шагналаар шагнаж урамшуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан