Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд нь уйлсны төлөө онгоцноос хөөж буулгажээ

Швейцарийн агаарын тээврийн Swiss International Air Lines компанийн нисэх багийнхан Цюрихээс  Женев рүү нисэх гэж байхдаа израилын нэгэн гэр бүлийг хүүхэд нь уйлсны төлөө онгоцноос буулгасан байна. Онгоц яг нисэх гэж байхад тэдний найман настай хүүхэд нь уйлж эхлэхэд багийнхан хосыг  хүүхдээ аваад буухыг шаарджээ.

“Бид ачаагаа өгчихсөн байсан. Биднийг буухыг шаардахад үнэхээр гайхсан. Оройн 21,00 цаг болж байсан ч азаар Женев рүү явах сүүлийн галт тэргэнд амжиж суулаа” гэж хүүгийн ээж мэдэгджээ.
Түүний хэлснээр бол швейцарийн агаарын тээврийн компани нислэгийн тасалбарыг нь буцааж, мөнгийг нь эргүүлж өгөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан