"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Хятад цэрэг армиа 300 мянган хүнээр танана
Хятад улс өөрийн армийн цэргийн тоог 300 мянган хүнээр хорогдуулна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Бээжинд болж байгаа цэргийн парадыг нээж Тяньаньминий талбайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
“Хятад улс өөрийн армийн цэргийн тоог 300 мянган хүнээр хорогдуулах болно гэдгийг зарлаж байна” гэж тэрээр хэлсэн байна. “Хятад улс энхтайвны төлөө, энхтайвнаар хөгжихийн төлөө хэлбэрэлтгүй зогсохыг эрмэлзэж байна. Хөгжлийн өндөр түвшингүйгээр ямар ч амжилт ололт байхгүй. Хятад улс хэзээ ч давуу байх, газар нутгаа тэлэх үйл ажиллагаа явуулахгүй” гэж тэрээр тэмдэглэлээ.
Хятадын ард түмэн цаашид хүн төрөлхтний хөгжилд илүү их жинтэй хувь нэмэр оруулах болно. “Арми бүхий л хүчээрээ ард түмнийхээ төлөө, эх орон ард түмний аюулгүй байдлыг сахин хамгаалах, дэлхий дахинд энхтайвныг бэхжүүлэх энхтайванч үүргээ биелүүлэх тангаргаа санаж байх ёстой” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин онцолсон байна.
Дэлхийд хамгийн том Хятадын арми өнөөдөр 2,3 сая хүнтэй юм.

0 Сэтгэгдэл